by

“ХӨХ ГАН” КОМПАНИЙН ӨР ТӨЛБӨР 1.3 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР НЭМЭГДЖЭЭ 2014-08-22

2014-8-12 Монголын анхны ангижруулсан төмөр үйлдвэрлэгч “Хөх Ган” компанийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх өртөг өндөр байгаатай холбоотойгоор алдагдал нь өнгөрсөн оны мөн үеэс 60 орчим хувиар нэмэгджээ. Энэ оны эхний хагас жилийн байдлаар 816.4 сая төгрөгийн алдагдал хүлээсэн гэдгээ “Хөх Ган” компани тайлагналаа. Учир нь 198 сая төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд тус компани 303.7 сая төгрөгийн зардал гаргажээ. Мөн удирдлагын зардал нь 2013 оноос 50 орчим хувиар өсч, 711.5 сая төгрөг болсон байна. Мөн өр төлбөр нь өнгөрсөн оноос 1.3 тэрбум төгрөгөөр нэмэгдэж, 13 тэрбум төгрөгт хүрчээ. http://bloombergtv.mn