by

“Хөрөнгө Оруулагч Үндэстэн” Дархан, Эрдэнэтэд танилцуулгаа хийлээ. 2016-04-24

“Хөрөнгө Оруулагч Үндэстэн” хөдөлгөөнийхөн Монгол орныхоо өнцөг булан бүрт хүрэх, хөрөнгө оруулагчдынхаа эгнээг тэлэх, үйл ажиллагаагаа олон нийтэд таниулан сурталчлах зорилготойгоор 4 дүгээр сарын 15-аас 20-ны хооронд Дархан, Эрдэнэт хотод ажиллалаа.

Хөрөнгө Оруулагч Үндэстний санаачлагч Ч.Ганхуяг Дархан-Уул аймгийн удирдлага, иргэний нийгэм, орон нутгийн бизнес эрхлэгчдийн төлөөллийг урьж оролцуулсан оройн зоогийг нээж “Санаа сэтгэл нийлсэн бидний хэсэг нөхөд байгалийн саадыг үл хайхран цасанд боогдсон 200 гаруй км замыг туулж ирээд одоо энд, та бүгдийн өмнө уулзалтаа эхлүүлээд зогсож байгаадаа туйлын баяртай байна. Байгалийн энэ үзэгдлийг би хувьдаа бидний өмнө цаашид учирч болох бүхий л саад бэрхшээлийг даван туулах дохио, барцдыг арилгасан бэлэг дэмбэрэлтэй сайхан явдал боллоо гэж хүлээж авлаа. Тиймээс ч та бидний нэгдэн зорьж байгаа үйл хэрэг саадгүй сайхан бүтнэ гэдэгт бүрэн итгэж байна” хэмээн хэлсэн юм.

Тэрээр Ард Санхүүгийн Нэгдэл, Хөрөнгө Оруулагч Үндэстний захиалгаар Bloomberg Mongolia телевизийн бүтээсэн баримтат киногоор орон нутгийн уулзалтуудаа эхлүүлж, шинээр нэгдэх хүсэл сонирхолдоо хөтлөгдөн цугларсан хѳрѳнгѳ оруулагчдад зориулан лекцээ уншсан юм.

Манай баг цаашдын хѳрѳнгѳ оруулалтын боломж, санхүүгийн салбарт хүчтэй, мэдрэмжтэй, чадварлаг тоглогчийг шинээр оруулах, олон нийтийн хөрөнгө оруулалтын санаачилгын тухай, Монгол Улсынхаа баялгийн эзэн болох, хөрөнгийн зах зээлийн өгөөжийг хэрхэн хүртэх талаар дэлгэрэнгүй танилцуулга хийсэн нь хуран чуулсан иргэдийн итгэлийг бадраасан сайхан үр дүнтэй ажил байлаа.

Иргэд хөрөнгийн зах зээл, хөрөнгө оруулалтын талаар өөрсдийн сонирхсон, эргэлзсэн асуултаа асууж, харилцан ярилцах хэлбэрээр ярилцлагаа үргэлжлүүлж, азын сугалааны эздийг тодруулснаар Хөрөнгө Оруулагч Үндэстний танилцуулах уулзалтууд амжилттай болж өндөрлөв. Энэхүү уулзалтын дараа иргэд Ард Холдингс, Хөрөнгө Оруулагч Үндэстний талаар мэдээлэл авч, хувьцааны захиалгаа өгөх боломжоор бид хангав.

Энэхүү томилолтын үеэр Ард Санхүүгийн Нэгдлийн шинээр хөрөнгө оруулсан Монгол Шуудан ХК-ийн Дархан, Эрдэнэт хотын салбарын үйл ажиллагаатай танилцаж, ажиллагсадтай нь уулзаж, танилцан цаашдын хамтын ажиллагаа, зорилгынхоо талаар харилцан мэдээлэл солилцож авлаа.

Та бүхэн Ард Санхүүгийн Нэгдэл, Хөрөнгө Оруулагч Үндэстний талаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар холбогдож авна уу:

Хаяг: Ард Санхүүгийн Нэгдлийн байр, Ерөнхий сайд Амарын гудамж, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Улаанбаатар хот, Монгол Улс

Ерөнхий мэдээллийг: 11-321899

И-мэйл хаяг: info@investornation.mn, tamir.b@ardholdings.com

Хүчтэй. Хамтдаа.