by

ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ ҮНДЭСТЭН – АНХНЫ ХАМТЫН НЭЭЛТТЭЙ САН ҮҮСГЭН БАЙГУУЛАГДАЖ, НЭГЖ ЭРХЭЭ ОЛОН НИЙТЭД САНАЛ БОЛГОХ ГЭЖ БАЙНА. 2022-05-16

image_2022-05-16_10-37-45 Монголын анхны хамтын нээлттэй хөрөнгө оруулалтын сан болох Хөрөнгө Оруулагч Үндэстэн /Сан гэх/ нь 2022 оны 4 сарын 6-ны өдөр Санхүүгийн Зохицуулах Хорооноос үүсгэн байгуулагдах зөвшөөрлөө авлаа. Уг Сан нь Ард Менежмент ҮЦК ХХК (Ард Менежмент)-ийн үүсгэн байгуулж буй хоёр дахь хамтын хөрөнгө оруулалтын сан юм.   

Ард Менежмент компанийн үүсгэн байгуулсан анхны сан болох Үндэсний Хувьчлалын Сан нь ард иргэдээс 4.75 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлсэн бөгөөд 2021 онд амжилттай хөрөнгө оруулалтуудыг хийснээр хөрөнгөө 9.3 тэрбум төгрөгт хүргэсэн байна. Тэгвэл хоёр дахь сан болох Хөрөнгө Оруулагч Үндэстэн нь ард иргэдээс 2.85 тэрбум төгрөг татан төвлөрүүлэхээр төлөвлөөд байна.   

Уг сан нь дотоодын төдийгүй олон улсын хөрөнгийн зах зээлээс өгөөж хүртэх, хөрвөх чадвар сайтай нэгж эрхийг хөрөнгө оруулагчдадаа санал болгож, хүн бүхэнд нээлттэй,  хүртээмжтэй, эрсдэл багатайгаар санхүүгийн эрх чөлөөнд хүрэх гүүр болж ажиллах юм. 

Хөрөнгө Оруулагч Үндэстэн сангийн менежер Ч.Хандсүрэн: “Өдгөө дэлхий даяар 126,457 хамтын нээлттэй хөрөнгө оруулалтын сан үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд эдгээр сангууд ард иргэдийг ухаалаг хөрөнгө оруулалт хийж, хөрөнгийн зах зээлээс бодит өгөөж хүртэхэд хамгийн гол үүргийг гүйцэтгэж байна. Үүний нэг тод жишээ бол Үндэсний Хувьчлалын Сан юм. Тус сан нь 2021 онд 91.2 хувийн өгөөжийг хөрөнгийн захаас бий болгосон. Тэгвэл Ард Менежмент компанийн үүсгэн байгуулсан хоёрдахь сан болох Хөрөнгө Оруулагч Үндэстэн хамтын нээлттэй санг танилцуулах болсондоо баяртай байна. Уг сангийн хамгийн том онцлог бас давуу тал бол хөрөнгө оруулагчид маань яг л банкны хугацаагүй хадгаламжтай адил  хүссэн үедээ нэгж эрхээ эргүүлэн сандаа худалдаж болдог ба мөн нэгж эрхээ хэзээ ч буцаан Сангаасаа худалдан авах боломжтой. Ингэхдээ хөрөнгө оруулагчид хугацаагүй хадгаламжаас хүү авдаггүй бол Сангийн хөрөнгө оруулалтын өгөөжийг тухай бүрд хүртэх боломжийг олгох юм.     

Ийнхүү Ард Менежмент компанийн үүсгэн байгуулж буй удаах сан болох Хөрөнгө Оруулагч Үндэстэн сангийн анхны хөрөнгө оруулагчид болох цаг та бидэнд тун ойрхон ирлээ. 

Дэлгэрэнгүй мэдээллийг: 
Төв оффис: Сүхбаатар дүүрэг, 8 хороо, Сентрал тауэр 13 давхар, Ард Менежмент ҮЦК ХХК 
Холбоо барих утас: 7707-8181, 89892264  
И-мэйл хаяг: info@ardmanagement.mn 
Вэб сайт: www.ardmanagement).mn