by

ХӨРӨНГИЙН БИРЖ “MSE ALL” НЭГДСЭН ИНДЕКС ТООЦОЖ ЭХЭЛЛЭЭ. /2014-07-28/ 2014-07-30

Монголын Хөрөнгийн Бирж 2014 оны 7-р сарын 28-ны өдрөөс эхлэн “MSE ALL” нэгдсэн индексийг туршилтын журмаар тооцож эхэллээ. Олон нийтэд нээлттэй арилжигдаж байгаа бүх 221 хувьцаат компанийг хамруулсан “MSE ALL” нэгдсэн хувьцааны индексийг туршилтаар тооцох бөгөөд “MSE ALL” нэгдсэн индекс нь хувьцаа цөөн тоогоор арилжигдаж ханшийг огцом хөдөлгөх, зах зээлийн үнэлгээ өндөр компанийн индекст нөлөөлөх нөлөөллийг тэнцвэржүүлэх, хувьцааны ханшийн бодит чиг хандлагыг илэрхийлэх зорилгоор нэвтрүүлж байна. Эх сурвалж: www.mse.mn