by

“Хөгжлийн Санхүүгийн Чуулга Уулзалт – 2016″ амжилттай болж өндөрлөлөө 2016-06-11

Хөдөөгийн Бичил Санхүүгийн Хөгжлийг Дэмжих Холбоо нь 2009 оны арван хоёрдугаар сард анх үүсгэн байгуулагдаж, улмаар хот хөдөөгийн алслагдсан сумдад холбооныхоо үйл ажиллагааг хүргэн, 18 аймгийн 49 гишүүнчлэл бүхий Хадгаламж зээлийн Хоршоодтой хамтран ажиллаж байна.

Тус холбооноос хоёр жилд ганц удаа зохион байгуулдаг “Хөгжлийн Санхүүгийн Чуулга” уулзалт 2016 оны зургадугаар сарын 9, 10-ны өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө. Тус чуулга уулзалтанд 39 хоршооны 90 гаруй төлөөлөгч оролцсон байна. Уулзалтын эхний өдөр ХЗХ-ын өмнө тулгарч буй асуудлыг хэлэлцэн ярилцаж, санал хүсэлтээ холбогдох төрийн болон төрийн бус байгууллагын төлөөллүүдэд хүргэх, хоршоодын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, тогтвортой хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох, харилцан туршлага солилцох зорилгоор Хадгаламж зээлийн Хоршоодын удирдлагууд, нягтлан бодогч, зээлийн мэргэжилтэн нарт мэргэжил арга зүйн сургалтууд болон программын сургалт зохион байгууллаа. Харин хоёр дахь өдөр нь нэгдсэн чуулганы арга хэмжээг хийсэн байна.

Нэгдсэн чуулганы арга хэмжээний үеэр Санхүүгийн зохицуулах хороо, Монголын Хоршоологчдын Нэгдсэн Холбоо, Монголын Хадгаламж Зээлийн Хоршоодын Үндэсний Холбоо, Ард Санхүүгийн Нэгдэл ХК, Ард Санхүүгийн Нэгдлийн Бүрэлдэхүүн компаниуд хамтран оролцож Холбооны гишүүн Хоршоодтой хамтран ажиллах боломж, цаашдын хөгжлийн чиг хандлага, хоршоодод тулгамдаж буй асуудлаа хэлэлцэж холбооны дүрэмд өөрчлөлт оруулан, удирдах зөвлөлийн гишүүдийг шинэчлэн баталж, ерөнхийлөгчөө томиллоо.

Удирдах зөвлөлийн 9 гишүүн байсныг 11 гишүүнтэй болгохыг холбооны дүрмийн шинэчлэлээр шийдвэрлэсний дагуу төлөөлөгч нар удирдах зөвлөлийн гишүүдийг сонгохдоо бүсчилсэн хэлбэрээр нээлттэй нэр дэвшүүлэн, 100 хувийн саналаар дараах гишүүдийг баталлаа. Холбооны ерөнхийлөгчөөр Ард Санхүүгийн Нэгдэл ХК-ийн Гүйцэтгэх Захирал Ч.Ганхуяг дахин сонгогдож, Удирдах Зөвлөлийн Гишүүдээр:

  1. Ч.Ганхуяг- Холбооны Ерөнхийлөгч Ард Санхүүгийн Нэгдэл ХК –ны Гүйцэтгэх Захирал
  2. Б.Давхарбаяр – Холбооны Дэд Ерөнхийлөгч, Хас Баян Өлзий ХЗХ-ны Гүйцэтгэх Захирал
  3. А.Батболд- Ард Даатгал ХХК-ны Гүйцэтгэх Захирал
  4. Ч.Ганзориг- Ард Кредит ББСБ-ын Гүйцэтгэх Захирал
  5. Д.Энхдэлгэр-Дорнод аймаг, Ноён Даамал ХЗХ-ны Гүйцэтгэх Захирал
  6. С.Батбаяр-Хэнтий аймаг, Хэрлэн Финанс ХЗХ-ны Гүйцэтгэх Захирал
  7. Б.Наранцэцэг-Хэнтий аймаг, Зоос Хүрд ХЗХ-ны Гүйцэтгэх Захирал
  8. Т.Батдорж-Орхон аймаг, Денежний Магнат ХЗХ-ны Гүйцэтгэх Захирал
  9. Хустан-Баян-Өлгий аймаг, Цэнгэл Хөгжил ХЗХ-ны Гүйцэтгэх Захирал
  10. Зоригт-Баянхонгор аймаг, Хөгжлийн Дээж ХЗХ-ны Гүйцэтгэх Захирал
  11. Ч.Гомбосүрэн-Увс аймаг, Увс Буян Арвижих ХЗХ-ны Гүйцэтгэх Захирал

Чуулганы үйл ажиллагааг амжилттай зохион байгууллахад санхүүгийн туслалцаа үзүүлэн ивээн тэтгэгчээр оролцсон Ард Санхүүгийн Нэгдэл ХК, Ард Даатгал ХХК, Ард Кредит ББСБ, Ард Актив ХЗХ, Ард Секюритиз ҮЦК ХК, Тэнгэр Системс ХХК, ТЭСО Корпорацийн Милко ХХК –иудын удирдлагууд хамт олонд холбооны гишүүдийн нэрийн өмнөөс талархал илэрхийлж байна.

ХӨДӨӨГИЙН БИЧИЛ САНХҮҮГИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ХОЛБОО