by

ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРЛЫН ЗАР 2016-03-01

Хүндэт хувьцаа эзэмшигч та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтгая.

Ард Санхүүгийн Нэгдэл ХК-ийн ТУЗ-ийн эчнээ санал хураалтаас хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдөр зарлан хуралдуулах тухай шийдвэр гарлаа. Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын хэлэлцэх асуудалд дараах асуудлуудыг оруулахаар шийдвэрлэсэн болно.

  1. 2015 оны үйл ажиллагааны тайлан
  2. 2015 оны аудитлагдсан санхүүгийн тайланг батлах тухай
  3. Бусад

Иймд хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн Пүрэв гаригт 10 цагаас Техник Технологийн Дээд Сургуулийн байранд болох тул та хуралдаа идэвхтэй оролцоно уу.

Хуралд оролцох хувьцаа эзэмшигчдийн бүртгэл Ард Санхүүгийн Нэгдлийн байранд 2016 оны 3 сарын 31-нд явагдах болно. Хурлын материалуудыг 2016 оны 3 сарын 25-наас цахим хэлбэрээр хүргүүлэх бөгөөд Ард Санхүүгийн Нэгдлийн байранд ирж авах боломжтой.

Холбогдох асуулт байвал ТУЗ-ийн нарийн бичиг Ө.Батсайханд batsaihan.u@ardholdings.com хаягаар ирүүлнэ үү.


 

Хүндэтгэсэн,

Ч.Ганхуяг

Гүйцэтгэх захирал