by

Хувьцаа эзэмшигчдийн хурлыг хойшлуулах болсныг мэдэгдэж байна. 2016-03-31

Хүндэт хувьцаа эзэмшигч танаа.

Ард Санхүүгийн Нэгдэл ХК-ийн ТУЗ-ийн шийдвэрийн дагуу тодорохой шалтгааны улмаас2016 оны 3 дугаар сарын 31-ний өдөр зарлан хуралдуулах хувьцаа эзэмшигчдийн хурлыг хойшлуулах болсон тул Та бүхнээс хүлцэл өчье.

Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг 2016 оны дөрөвдүгээр сарын 21-нд 14.00 цагаас Техник Технологийн Дээд Сургуулийн байранд зохион байгуулах болсон тул Та хуралдаа идэвхтэй оролцоно уу. Хуралд оролцох эрх бүхий хувьцаа эзэмшигчдийг бүртгэх өдрийг 2016 оны дөрөвдүгээр сарын 21-ний өдрөөр тогтоосон болно.

Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын хэлэлцэх асуудалд дараах асуудлуудыг оруулахаар шийдвэрлэсэн болно.

  1. 2015 оны үйл ажиллагааны тайлан
  2. 2015 оны аудитлагдсан санхүүгийн тайланг батлах тухай
  3. Бусад

Хувьцаа эзэмшигчдийн хурлын материалуудыг 2016 оны дөрөвдүгээр сарын 7-оос цахим хэлбэрээр илгээх болно. Эсвэл Та Ард Санхүүгийн Нэгдлийн байранд биеэр ирж авах боломжтой.

Холбогдох асуулт байвал ТУЗ-ийн нарийн бичиг Ө.Батсайханд batsaihan.u@ardholdings.com хаягаар ирүүлнэ үү.


Хүндэтгэсэн,

Ч.Ганхуяг

Гүйцэтгэх захирал