by

ХОҮ-ний 2016 оны 3 дугаар улирлын үйл ажиллагааны тайлан 2016-12-02

ХОҮ вэб-04

Хөрөнгө Оруулагч Үндэстний хувьцаа эзэмшигчдэд

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧ:

  • Жинст Увс ХК-ийн ХЭХурал 7 дугаар сарын 27-нд хүчин төгөлдөр болж Хөрөнгө Оруулагч Үндэстэн ХК-тай нэгдэх шийдвэрийг гаргасан.
  • Хөрөнгө Оруулагч Үндэстэн ХК-ийн 6 дугаар сарын 17-ны ТУЗ-ийн хурлын шийдвэрийн дагуу ХЭХурал эчнээ санал хураалтаар 8 дугаар сарын 25-нд явагдаж дууссан ба Жинст Увс ХК-тай нэгдэж МХБирж дээр гарах асуудал хуралд оролцогсдын 96.81 хувийн саналаар дэмжигдсэн. Мөн хурлаар авч хэлэлцсэн нэгж хувьцааны үнэлгээг 1,250 төгрөг болгох асуудал 100 хувийн саналаар дэмжигдсэн. (Санал хураалтыг аравтын системээр явуулсан болно.)
    • Мөн бид Ананд Адвокатс ХХН хуулийн фирмээр нэгдэх хуулийн дүгнэлтийг, БиДиО Аудит компаниар аудитыг, Хүлэгт Хүннү Аудит компаниар үнэлгээг тус тус хийлгэж байна.
  • 8 дугаар сарын 25-аас Нягтлан бодогч Т.Оюун-Эрдэнэ хагас цагаар манай санхүүг хариуцан ажиллаж эхэлсэн.
  • 9 дүгээр сарын 7-ны Хөрөнгө Оруулагч Үндэстний ТУЗ-ийн хурлаар:
    • ТУЗ-ийн гишүүн Н.Цэвэгмид, И.Батхүү нарыг өөрийн хүсэлтийн дагуу чөлөөлж, түр гишүүдийн нөхөн сонгуулийг хувьцаа эзэмшигчдийн дунд нээлттэй зарлахаар болов.
    • Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын эчнээ санал хураалтын дүнтэй танилцав.
    • Жинст Увс ХК-тай нэгдэх ажлын явцын танилцуулгатай танилцаж, төлөвлөгөө, төсвийг батлав.
    • Гүйцэтгэх захирлын 2016 оны төлөвлөлөө, хөдөлмөрийн гэрээг тус тус батлав.
    • Нэмж хувьцаа гаргасантай холбоотой зохих бүртгэлийг УБЕГ-т хийлгэхээр ГЗ-д үүрэг өгөв.
  • 9 дүгээр сарын 9-нд болсон Монгол Шуудан ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаар хэлэлцсэн асуудлуудаар жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах байр суурьнаас оролцож, саналаа өгсөн.
  • 9 дүгээр сарын 14-нд Хөрөнгө Оруулагч Үндэстний хөрөнгө оруулалттай Ард Холдингс компани Монгол Шуудан ХК дахь эзэмшлээ 31 хувь болголоо.
  • 10 дугаар сарын 1-ээс Хөрөнгө Оруулагч Үндэстэн, Ард Холдингс нарын хамтран зохион байгуулдаг санхүүгийн сургалтын хөтөлбөр хувьцаа эзэмшигч, сонирхогчдын бодит шаардлагад тулгуурлан сайжран, шинэчлэгдэж Ард Академийн нэрийн дор хоёр долоо хоногт нэг удаа Ард Холдингсын байранд тогтмол явагдаж эхэллээ. Мөн бид сургалтаа хөрөнгө оруулалт сонирхогчдын хүсэлтийн дагуу клуб, байгууллага дээр нь тусгайлан зохион байгуулж эхэлсэн. (АйБиАй ХХК, ХААИС, “Эрдэмт” клуб дээр тус тус хийгдсэн)
  • 10 дугаар сарын 1-нд Хөрөнгө Оруулагч Үндэстний аравтын холбогч нарын анхны уулзалтыг амжилттай зохион байгууллаа. Уулзалтаар санаачлагч, ТУЗ-ийн дарга Ч.Ганхуяг цаг үеийн мэдээлэл өгч, “Ардын брокер” хөтөлбөрийг танилцуулж, компанийн цаашдын хөгжлийн талаар чөлөөт хэлэлцүүлэг өрнүүлж, хувьцаа эзэмшигч нарын саналыг авч, зуутын холбогч нарт үнэлгээ өгсөн. 11 дүгээр сарын 9-нөөс аравтын уулзалтуудын форматыг өөрчилж, зуут тус бүрээр хийж эхлэсэн.
  • 10 дугаар сарын 6-нд болсон “Sugar Untied” хөрөнгийн зах зээлийн оролцогчдын чөлөөт хэлэлцүүлэг арга хэмжээг хамтран зохион байгуулж, эдийн засгийн сэтгүүлч нарын “Өөрчлөгч” клубтэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
  • 10 дугаар сард Forbes Mongolia, Mongolian Economy сэтгүүлүүд дээр Хөрөнгө Оруулагч Үндэстний тухай дэлгэрэнгүй ярилцлага бэлтгэн гаргасан.
  • 10-11 дүгээр сард Хөрөнгө Оруулагч Үндэстэн ХК Сири улсад дайнд нэрвэгдсэн хүүхдүүдэд туслах “Өгөөмөр Үндэстэн” хүмүүнлэгийн аяныг дэмжиж ажилласан.
  • 10 дугаар сарын 26-нд Хөрөнгө Оруулагч Үндэстэн, Ард Холдингс нар Аравт Бизнесийн Нэгдэл ТББ-тэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. (Аравт Бизнесийн Нэгдэл нь худалдаа үйлчилгээ, үйлдвэрлэлийн чиглэлийн нийт 1000 гаруй ажиллагсадтай 20 гаруй ААН-үүдийг нэгтгэсэн байгууллага юм.)
  • 11 дүгээр сарын 1-ээс Хөрөнгө Оруулагч Үндэстэн ХК-ийн Маркетинг борлуулалтын менежер С.Ерөөлт ажиллаж эхэлсэн.
  • 2016 оны 10 дугаар сарын 29 - 2017 оны 4 дүгээр сарын 30 хүртэл зохион байгуулагдаж байгаа арван нэгдэх удаагийн “Дуулиан-2020” өсвөрийн заалны хөлбөмбөгийн тэмцээнд Хөрөнгө Оруулагч Үндэстэн нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Нийслэлийн Сүхбаатар дүүргийн тэргүүний 6 дугаар сургуулийн багийг дэмжин ажиллахаар боллоо.
  • 11 дүгээр сарын 19-нд Ард Холдингсын Хувийн тэтгэвэрийн сангийн шинэ бүтээгдэхүүний нээлтийн арга хэмжээнд хамтран оролцож, танилцуулга хийлээ.
Үнэлгээ 2016-03-31 2016-06-30 2016-09-30 Үнэлгээний суурь %
УХХО 232.95 2,448.25 2,482.99
Монгол Шуудан ХК - 47.84 46.75 Сүүлийн арилжаа (161,495*289.5₮) 0.16%
Ард Санхүүгийн Нэгдэл ХК 232.95 2,400.41 2,386.24 9.30-ны үнэлгээгээр (1,056,359*2,258.93₮) 8.03%
Ард Даатгал ХХК - - 50,00 9.30-ны үнэлгээгээр (1,071,428*4,666.67₮) 0.70%
БХХО 999.93 - -
ЗГҮЦ 999.93 - - -
Нийт хөрөнгө оруулалт 1,232.88 2,448.25 2,482.99
Бусад хөрөнгө 27.14 3.75 9.62
Мөнгөн хөрөнгө 7.83 102.22 15.05
Цэвэр авлага 19.31 (98.47) 5.42
НИЙТ ҮНЭЛГЭЭ 1,260.01 2,452.00 2,492.62
Нийт саналын эрхтэй хувьцаа 1,208,186 1,611,715 1,612,715
Нэгж хувьцааны үнэлгээ 1,042.90 1,521.36 1,545.60
 
БАЛАНС 2016-01-01 2016-03-31 2016-06-30 2016-09-30 Өөрчлөлт
A B C D D-C
Мөнгөн хөрөнгө 1,000,000 7,825 102,219 15,047 (87,172)
Дансны авлага - 2,000 2,088 3,196 1,108
ЗГҮЦ хүүгийн авлага - 23,165 - - -
БХХО-ЗГҮЦ - 998,927 - - -
УХХО-Монгол шуудан ХК - - 45,964 46,382 418
УХХО-АСН ХК - 153,649 1,570,365 1,570,365 -
УХХО-Ард даатгал ХК - - - 50,000 50,000
НИЙТ ХӨРӨНГИЙН ДҮН 1,000,000 1,185,566 1,720,636 1,684,989 499,423
Дансны өглөг 4,674 99,450 6,683 (92,767)
Татварын өглөг 1,178 1,109 1,935 826
НИЙТ ӨР ТӨЛБӨР - 5,852 100,560 8,619 2,767
Энгийн хувьцаа 1,000,000 1,000,000 1,000,000 1,612,715 -
Захиалгат хувьцаа 208,186 612,715 - 0
Захиалгат авлага (63,700) - 63,700
Нэмж төлөгдсөн капитал ЭХ 89,779 89,782 3
Хуримтлагдсан ашиг (28,472) (18,718) (26,127) (7,409)
НИЙТ ЭЗДИЙН ӨМЧ 1,000,000 1,179,714 1,620,076 1,676,370 496,656
ӨР ТӨЛБӨР БА ЭЗДИЙН ӨМЧИЙН ДҮН 1,000,000 1,185,566 1,720,636 1,684,989 499,423
- - - - -
 
ОРЛОГЫН ТАЙЛАН 2016-01-01 2016-03-31 2016-06-30 2016-09-30 Өөрчлөлт
A B C D D-C
Бусад орлого 237 222 222 (0)
Хүүгийн орлого-Харилцах данс 3,620 2,933 4,345 1,412
Хүүгийн орлого-ЗГҮЦ* 23,165 43,848 42,349 (1,499)
ВХ-ийн зөрүүний хэрэгжсэн олз 349 3,385 3,036
Нийт орлого - 27,023 47,351 50,301 2,950
Үндсэн үйл ажиллагааны зардал - 53,917 60,850 70,696 9,846
Санхүүгийн зардал - 1,216 3,927 3,298 (629)
Урамшуулал, Хандивын зардал 1,000 2,000 1,000
Нийт зардал - 55,133 65,776 75,994 10,218
Татвар төлөхийн өмнөх ашиг (28,110) (18,425) (25,692) (7,268)
Орлогын татварын зардал - 362 293 435 141
Тайлант үеийн цэвэр ашиг - (28,472) (18,718) (26,127) (7,409)
- - - - -
  %d1%85%d0%be%d2%af-%d1%82%d0%b0%d0%b9%d0%bb%d0%b0%d0%bd-06