by

ХОҮ-ний 2016 оны 2 дугаар улирлын үйл ажиллагааны тайлан 2016-07-15

ХОҮ вэб-04

Хөрөнгө Оруулагч Үндэстний хувьцаа эзэмшигчдэд

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧ:

  • 5 дугаар сарын 31-нээс Хөрөнгө Оруулагч Үндэстэн ХК-ийн ТУЗ-ийн гишүүн Г.Тэлмэн, хөрөнгө оруулагчийн харилцаа хариуцсан менежер Б.Тамир нар Монгол Шуудан ХК-ийн 2017 оны Бизнес төлөвлөгөө боловсруулах ажлын хэсэгт орж ажиллахаар болов.
  • 6 дугаар сарын 12-нд Хөрөнгө Оруулагч Үндэстний нэрэмжит Чингэлтэй Хайрханы Хишиг Барилдааныг Ард Санхүүгийн Нэгдэл, Хөрөнгө Оруулагч Үндэстэн, Ард Даатгал компаниуд хамтран зохион байгуулж сурталчилгаа хийв
  • 6 дугаар сарын 17-ны өдөр компанийн Тѳлѳѳлѳн Удирдах Зѳвлѳлийн ээлжит хурал болж дараах шийдвэрүүдийг гаргалаа. Үүнд:
    • Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга Ж.Оюунгэрэл 4 дүгээр сарын 8-ны ТУЗ-ийн хурлаар өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн тул шинэ даргаар Хөрөнгө Оруулагч Үндэстэн хөдөлгөөний санаачлагч, Ард Санхүүгийн Нэгдэл ХК-ийн Гүйцэтгэх захирал Ч.Ганхуягийг санал нэгтэйгээр сонгон, томиллоо.
    • Хөрөнгө Оруулагч Үндэстэн ХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ч.Ганхуягийг ТУЗ-ийн даргаар томилсон тул шинэ Гүйцэтгэх захирлаар Хөрөнгө Оруулагч Үндэстэн хөдөлгөөнийг эхнээс нь удирдан зохион байгуулан ажиллаж байгаа, Ард Санхүүгийн Нэгдэлийн Хөрөнгө оруулагчийн харилцаа хариуцсан менежер Б.Тамирыг санал нэгтэйгээр сонгон томиллоо. Томилогдсон Гүйцэтгэх захиралд компанийн ажлын төлөвлөгөө, бодлого боловсруулж, танилцуулах үүрэг өглөө.
    • ТУЗ-ийн Нарийн бичгийн даргын үүргийг ИЭлСи хуулийн компаниар гүйцэтгүүлэхийг зогсоож Ард Санхүүгийн Нэгдэлийн Хуулийн зөвлөх С. Халиунааг ТУЗ-ийн нарийн бичгийн даргаар санал нэгтэйгээр сонгож томиллоо.
    • Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дэргэдэх хороодыг дараах байдлаар сонгон томиллоо:
        • Аудитын хороо – ТУЗ-ийн гишүүн Г.Цогбадрах, И.Батхүү, Н.Цэвэгмид
        • Нэр дэвшүүлэх, засаглал, цалин урамшууллын хороо – ТУЗ-ийн гишүүн Ч.Номин, Х.Дамдинсүрэн, Б.Батцэнгэл
        • Хөрөнгө оруулалт, эрсдэлийн хороо – ТУЗ-ийн гишүүн Н.Цэвэгмид, Г.Мөнх-Эрдэнэ, И.Батхүү, Г.Тэлмэн
      Хуралдаж хороодын даргаа сонгох, хороодын дүрэм, Хувьцаа эзэмшигчдийн хурлын журам, ТУЗ-ийн нарийн бичгийн даргын тухай дотоод журам, ТУЗ-ийн үйл ажиллагааны журам, Гүйцэтгэх захиралтай байгуулах гэрээ (үүнд гүйцэтгэлийн голлох үзүүлэлтүүдийг) боловсруулж танилцуулах үүргийг холбогдох хороодын гишүүд, ТУЗ-ийн нарийн бичгийн дарга нарт өглөө.
    • Компанийн 2016 оны 1 дүгээр улирлын үйл ажиллагааны, санхүүгийн тайлантай танилцлаа, Үүнд:
      • Нэгж хувьцааны зах зээлийн үнэлгээ өссөнтэй холбогдуулан Хувьцаа эзэмшигчдийн хурлаас өгсөн эрхийн дагуу нэгж хувьцааны нийтэд санал болгох үнийг өсгөж 1,250 төгрөг болголоо.
      • Монгол Улсын Засгийн Газар Эрдэнэс Таван Толгой ХК-ийн иргэн бүрт хуваарилсан 1,072 ширхэг хувьцаанаас 30 хувийг буюу 322 ширхэгийг 300,000 төгрөгөөр иргэдээс худалдан авах санал тавиад байгаа билээ. 200 гаруй иргэд хувьцаагаа зарсны улмаар авах 300,000 төгрөгийг Хөрөнгө Оруулагч Үндэстэн ХК-д хөрөнгө оруулах сонирхол илэрхийлээд байгаатай холбоотойгоор хөрөнгө оруулах доод хэмжээг 1 сая төгрөгөөс 300,000 төгрөг болгон буурууллаа.
    • Өмнөх ТУЗ-ийн хурлаас өгөгдсөн үүрэг даалгаврын дагуу Хөрөнгө оруулалтын хорооны Монгол Шуудан ХК, Ард Санхүүгийн Нэгдэл ХК, Ард Даатгал ХХК, Ард Кредит ББСБ, Ард Актив ХЗХ-д хөрөнгө оруулах дүгнэлтийг нь хэлэлцэж, эдгээр компаниудад хөрөнгө оруулахаар боллоо. Дээрх компаниудын үйл ажиллагаанд хувь нэмэр оруулах, хяналт тавих зорилгоор ТУЗ болгонд нь Хөрөнгө Оруулагч Үндэстэн ХК-ийн зүгээс суудал авч ажиллахаар боллоо.
    • Хөрөнгө Оруулалтын Сан, Хувьцаат Компани хоёрыг харьцуулсан хуулийн судалгаагаар шинжиж, үүн дээр үндэслэн Хөрөнгө Оруулагч Үндэстэн Хувьцаат Компани хэлбэрээ хадгалах шийдвэр гаргалаа. Цаашид Монголын Хөрөнгийн Бирж дээр бүртгэлтэй Жинст Увс ХК-тай нэгдэж нээлттэй ХК болгохыг ТУЗ-өөс дэмжсэнээр түүхэн үйл явдал боллоо. Тус асуудлыг Хувьцаа эзэмшигчдийн хурлын бүрэн эрхийн дагуу эчнээ санал хураалтаар (аравтын системээр) яаралтай шийдвэрлүүлэхээр боллоо. Энэхүү нэгтгэлийн үр дүнд Хөрөнгө Оруулагч Үндэстэн ХК Монголын анхны нээлттэй арилжаалагддаг мэргэжлийн хөрөнгө оруулалтын компани болох юм. Улмаар манай хувьцаа хөрвөх чадвартай болж, үнэлгээ нь өсөж, нэмэлт хөрөнгө оруулалт хялбар орж ирэх боломжтой болсноор бид банк болох зорилгодоо нэг том алхам ойртоно.
    • Олон улсын жишгээр Хөрөнгө Оруулагч Үндэстнийг сурталчилж, шинэ хөрөнгө оруулагч татсан хувьцаа эзэмшигч, брокер нартаа хичээл зүтгэлийг нь үнэлж, компанийн зүгээс оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээнээс нь хамаарч 3-5 хувиар урамшуулахаар боллоо.
  • 6 дугаар сарын 21-нд Хөрөнгө Оруулагч Үндэстэн ХК-ийн шинээр томилогдсон Гүйцэтгэх захирал Б.Тамир компанийн үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй ярилцлага өгөв /Facebook, ardholdings.com, ikon.mn, unuudur.mn, mnn.mn, Өнөөдөр, UB Post сонингууд, Гэрэг, Forbes Mongolia сэтгүүлүүд дээр гарав/.
  • 6 дугаар сарын 20-ноос Төлөөлөн Удирдах Зөвлөлийн шийдвэрийн дагуу Хөрөнгө Оруулагч Үндэстэн ХК, Жинст Увс ХК нарыг нэгтгэх асуудлыг хоёр компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлаар шийдвэрлүүлэх зорилгоор хурлуудыг зарлаж, хурлын материалуудыг бэлэн болгосон. Хөрөнгө Оруулагч Үндэстэн ХК-ийн хурал эчнээ санал хураалтаар явагдах ба 8 дугаар сарын 25-нд дуусгавар болно. Жинст Увс ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн хурал 7 дугаар сарын 28-нд болно. Мөн нэгтгэхтэй холбоотой хоёр компанийн хуулийн дүгнэлтийг гаргуулахаар Ананд Адвокатс хуулийн компанитай гэрээ байгуулан ажиллаж байна.
  • 7 дугаар сарын 18-нд Хөрөнгө Оруулагч Үндэстэн ХК-г Монголын Хөрөнгийн Бирж дээр бүртгэлтэй болгохоос өмнө нэмж хувьцаа гаргах асуудлыг ТУЗ-ийн дэргэдэх Эрсдэл, хөрөнгө оруулалтын хороогоор хэлэлцүүлсэн ба ТУЗ-өөр шийдвэрлүүлэх чиглэл гарсан.
 
Үнэлгээ 2016-03-31 2016-06-30 Үнэлгээний суурь %
УХХО 232.95 2,448.25
Монгол Шуудан ХК - 47.84 Сүүлийн арилжаа (160,005*299₮) 0.16%
Ард Санхүүгийн Нэгдэл ХК 232.95 2,400.41 6.30-ны үнэлгээгээр (1,056,359*2,272.34₮) 8.03%
БХХО 999.93 -
ЗГҮЦ 999.93 - -
Нийт хөрөнгө оруулалт 1,232.88 2,448.25
Бусад хөрөнгө 27.14 3.75
Мөнгөн хөрөнгө 7.83 102.22
Цэвэр авлага 19.31 -98.47
НИЙТ ҮНЭЛГЭЭ 1,260.01 2,452.00
Нийт саналын эрхтэй хувьцаа 1,208,186 1,612,72
Нэгж хувьцааны үнэлгээ 1,042.90 1,520.42
 
БАЛАНС 2016-01-01 2016-03-31 2016-06-30 Өөрчлөлт
A B C C-B
Мөнгөн хөрөнгө 1,000,000 7,825 102,219 94,394
Дансны авлага - 2,000 2,088 88
ЗГҮЦ хүүгийн авлага - 23,165 - -23,165
БХХО-ЗГҮЦ - 998,927 - -998,927
УХХО-Монгол шуудан ХК - - 45,964 45,964
УХХО-АСН ХК - 153,649 1,570,365 1,416,716
УХХО-Ард даатгал ХК - - - -
НИЙТ ХӨРӨНГИЙН ДҮН 1,000,000 1,185,566 1,720,636 535,070
Дансны өглөг 4,674 99,450 94,776)
Татварын өглөг 1,178 1,109 -69
НИЙТ ӨР ТӨЛБӨР - 5,852 100,560 94,707
Энгийн хувьцаа 1,000,000 1,000,000 1,000,000 0
Захиалгат хувьцаа 208,186 612,715 404,529
Захиалгат авлага -63,700 -63,700
Нэмж төлөгдсөн капитал ЭХ 89,779 89,779
Хуримтлагдсан ашиг -28,472 -18,718 9,754
НИЙТ ЭЗДИЙН ӨМЧ 1,000,000 1,179,714 1,620,076 440,362
ӨР ТӨЛБӨР БА ЭЗДИЙН ӨМЧИЙН ДҮН 1,000,000 1,185,566 1,720,636 535,070
- - - -
 
ОРЛОГЫН ТАЙЛАН 2016-01-01 2016-03-31 2016-06-30 Өөрчлөлт
A B C C-B
Бусад орлого 237 222 -15
Хүүгийн орлого-Харилцах данс 3,620 2,933 -687
Хүүгийн орлого-ЗГҮЦ* 23,165 43,848 20,683
ВХ-ийн зөрүүний хэрэгжсэн олз 349 349
Нийт орлого - 27,023 47,351 20,330
Үндсэн үйл ажиллагааны зардал - 53,917 60,850 6,933
Санхүүгийн зардал - 1,216 3,927 2,711
Урамшуулал, Хандивын зардал 1,000 1,000
Нийт зардал - 55,133 65,777 10,644
Татвар төлөхийн өмнөх ашиг -28,111 -18,425 9,686
Орлогын татварын зардал - 362 293.3 69
Тайлант үеийн цэвэр ашиг - -28,473 -18,132 10,341
- - - -
  ХОҮ вэб-05