by

ХААБ: 12 ДУГААР САР ГАРСААР 6 УДААГИЙН АРИЛЖААГААР 4.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ГҮЙЛГЭЭ ХИЙГДСЭН 2015-12-17

2015-12-18
Монголын Хөдөө Аж Ахуйн биржийн арилжаа харьцангуй идэвх султай явагдаж байна. Өнгөрсөн долоо хоногт л гэхэд гурван өдөр арилжаа хийгдсэн бол энэ долоо хоногт зөвхөн даваа гарагт 886 сая төгрөгийн арилжаа явагдсан байна. 12 дугаар сар гарсаар нийт зургаан удаагийн арилжаагаар 4.5 тэрбум төгрөгийн гүйлгээ хийгджээ. Харин өнгөрсөн сард 6 тэрбум төгрөгийн гүйлгээ хийгдсэнболохыг Хөдөө Аж Ахуйн биржээс мэдээллээ. Монголын хөдөө аж ахуйн барааны үнийн индекс 12 дугаар сарын 7-нд анх тооцож эхэлснээс хойш 17 хувиар өссөн бөгөөд түүнээс хойш тасралтгүй буурсаар ёроолын цэгтээ дөхөж очоод байгаа юм. Ирэх даваа гарагт буюу 12 дугаар сарын 21-нд Хөдөө Аж Ахуйн биржийн хаалттай хүрээнд гаргах нэмэлт хувьцааны бүртгэл хаагдана. Энэ сардаа багтаж нэмэлт хувьцаа гаргахаар төлөвлөж байгаа болохоо биржийн удирдлагууд мэдээлж байна. Хөдөө аж ахуйн түүхий эдүүдээс ноос, ноолуурыг биржээр арилжиж байгаа ба ноолуурын үнэ өмнөх оноос 30 хувиар, ноосны үнэ 20 гаруй хувиар буурчээ. Энэ жил өвөлжилт хүндэрч болзошгүй байгаа төдийгүй бэлчээрийн даац, багтаамж олон аймаг, сумд хэтэрсэн учраас өвөлжих малын тоог цөөлөх, мах бэлтгэлийг нэмэгдүүлэх ажил эрчимтэй явагдаж байна. Энэ нь махны үнэд нөлөөлөөд зогсохгүй арьс ширний үнэ буурахад нөлөөлж байгаа ажээ. Тухайлбал дотоодод арьс, ширний зах зээл нийлүүлэлтийн илүүдэлд ороод байна.
www.bloombergtv.mn