by

УРСГАЛ ТЭНЦЛИЙН АЛДАГДАЛ СҮҮЛИЙН НЭГ ЖИЛИЙН ХУГАЦААНД 65 ХУВИАР БУУРЧЭЭ 2016-01-08

2016-01-05
Төлбөрийн тэнцлийн 2015 оны эхний 11 сарын урьдчилсан гүйцэтгэлээр урсгал тэнцлийн алдагдал сүүлийн нэг жилийн хугацаанд 65 хувиар буурч, 489.4 сая ам.долларт хүрсэн байна. 2015 оны III улирлын байдлаар барааны гадаад худалдааны тэнцлийн ашиг 2014 оны мөн үетэй ижил түвшинд байсан бол 11 дүгээр сарын урьдчилсан гүйцэтгэлээр өнгөрсөн оны мөн үеэс 40 хувиар өсч, 307.1 сая ам.долларт хүрсэн байна. Төв банкны гадаад худалдааны тойм мэдээнд дурдсанаар экспорт 18.3 хувиар буурсан ч импорт түүнээс өндөр дүнгээр буюу 27.7 хувиар буурсантай холбоотойгоор ийнхүү барааны гадаад худалдааны ашиг нэмэгдэж байна. Эдийн засгийн идэвхжил саарч, ханшийн сулрал үргэлжилсэн, хөрөнгө оруулалтын орох урсгал татарсан мөн нефтийн үнэ буурсан зэрэг шалтгаанаар барааны нийт импорт жилийн өмнөх түвшинтэй харьцуулахад буурсан тухай Монголбанкнаас мэдээллээ. Харин ам.долларын төгрөгийн эсрэг ханшийн түвшин сүүлийн 5-6 сарын турш тогтвортой байна.
www.bloombergtv.mn