by

УЛСЫН ТӨСӨВТ 481.2 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ТАТВАРЫН ОРЛОГО ТӨВЛӨРҮҮЛЖЭЭ 2014-07-30

Уул уурхайн салбар нь Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 18.5, аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэлийн 66, нийт экспортын 83.2, улсын нэгдсэн төсвийн орлогын 17.5 хувь, гадаадын хөрөнгө оруулалтын 81 хувийг бүрдүүлж байна. 2014 оны эхний хагас жилийн байдлаар зэсийн баяжмалын үйлдвэрлэл 479.9 мянган тонн, нүүрсний үйлдвэрлэл 11.7 сая, алтны үйлдвэрлэл 3.0 тонн, хайлуур жоншны баяжмалын үйлдвэрлэл 159.5 мянган тонн байна. Мөн төмрийн хүдрийн үйлдвэрлэл 2.7 сая, цайрийн баяжмалын үйлдвэрлэл 46.8 мянган тонн, газрын тосны үйлдвэрлэл 3.6 сая баррелыг олборлоод байна. Өнгөрсөн оны эхний хагас жилтэй харьцуулвал зэсийн баяжмалын үйлдвэрлэл 57.4 хувь, төмрийн хүдрийн үйлдвэрлэл 17.5 хувь, хайлуур жоншны баяжмалын үйлдвэрлэл 17.1 хувь, газрын тосны үйлдвэрлэл 53.4 хувиар тус тус өссөн байна. Нийтдээ, 2014 оны эхний хагас жилийн байдлаар уул уурхайн салбараас татварын орлогоор улсын төсөвт 481.2 тэрбум төгрөг төвлөрүүлжээ. Эх сурвалж: www.montsame.mn