by

ТӨСВИЙН АЛДАГДАЛ ДНБ-ИЙ 3.4 ХУВЬ БАЙХААР БАТАЛЛАА 2015-11-20

2015-11-16 Төсвийн хэлэлцүүлгийн явцад Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулахгүй байхаар болсонтой холбоотойгоор урсгал зардлыг нэмэгдүүлсэн байна. Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээ 2016 онд 6.9 их наяд төгрөг байсныг 7 их наяд 13.9 тэрбум, нийт зарлагын дээд хэмжээг 7.8 их наяд төгрөг байхаар анхлан төсөлд тусгасан байсныг тус тус нэмэгдүүлж, 7.95 их наяд төгрөг байхаар баталлаа. Ийнхүү ирэх оны төсвийн алдагдлын хэмжээ 940 тэрбум төгрөгөөс давж, дотоодын нийт бүтээгдэхүүний 3.4 хувьтай тэнцэхээр байна. Үүнээс гадна төсөлд хэд, хэдэн агентлагийг татан буулгаж, нэгтгэхээр оруулж иржээ. Энэ хүрээнд Гаалийн Ерөнхий Газрыг Татварын Ерөнхий Газартай, Үндэсний Статистикийн хороог Улсын Бүртгэлийн Ерөнхий Газартай нэгтгэхээр болсон байна. Харин улс төрийн албан тушаалтнуудын цалинг 10 хувиар бууруулах Засгийн газрын бодлогыг УИХ хүлээж авсангүй. www.bloombergtv.mn