by

“ТАВАНТОЛГОЙ” КОМПАНИ НОГДОЛ АШГАА ОЛГОЛОО 2017-07-20

2017-07-19
“Тавантолгой” хувьцаат компани үйл ажиллагааны цэвэр ашгаасаа нэгж хувьцаандаа 784.8 төгрөг олгож, 1,234 жижиг хувьцаа эзэмшигчийн үнэт цаасны дансанд 541.4 сая төгрөгийг байршуулсан байна. Ингэснээр Монголын Хөрөнгийн биржид дээр бүртгэлтэй компаниудаас “Тавантолгой” ХК он гарснаас хойш ногдол ашгаа тарааж буй 13 дахь хувьцаат компани боллоо.

Тус компани 2016 онд дөрвөн сая тонн нүүрс олборлож, 98.1 хувийг нь экспортод гаргасан байна. Нүүрсний борлуулалтаас 176.5 тэрбум төгрөгийн орлого олсноос 54.04 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ. Түүнчлэн “Тавантолгой” компани энэ долоо хоногийн гурван өдөр хувьцаагаа арилжиж нийт 1,485 ширхэг хувьцаа 7.82 сая төгрөгт зарагдсан байна. Зах зээлийн үнэлгээнд томоохон өсөлт гарсан компаниуд дундаас тус компанийн зах зээлийн үнэлгээ нь энэ оны I улиралд 49.8 хувь буюу хамгийн өндөр хэмжээгээр өссөн.


www.bloombergtv.mn