by

“СҮҮ” КОМПАНИ 947.4 САЯ ТӨГРӨГИЙН АШИГТАЙ АЖИЛЛАВ 2014-08-22

2014- 8-11 “Сүү” хувьцаат компани 2014 оны II улирлын санхүүгийн тайлангаа танилцууллаа. Тайлант хугацаанд “Сүү” компани нийт 20 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой ажилласан байна. Гэвч энэ нь оны эхнээс 13.5 тэрбум төгрөгөөр буурсан үзүүлэлт болжээ. Борлуулалтын өртөг ч оны эхнээс мөн л буурч, 14.5 тэрбум төгрөг болсон байна. Ингэснээр тус компани II улирлын эцсийн байдлаар нийт 5.5 тэрбум төгрөгийн ашигтай ажиллажээ.Тайлант хугацаанд түрээсийн болон хүүгийн орлого оны эхнээс өсч, дийлэнх зардлууд мөн буурсан дүнтэй гарсан байна. Тухайлбал борлуулалт, маркетингийн зардал нь 650 орчим сая төгрөгөөр буурсан бол санхүүгийн зардал нь оны эхнээс хоёр дахин багасчээ. Үүнээс гадна “Сүү” хувьцаат компани энэ оны эхний хоёр улирлын дараах байдлаар гадаад валютын ханшийн зөрүүгээс 1.2 тэрбум төгрөгийн алдагдал хүлээсэн болохоо тайландаа тусгасан байна.Мөн тайлант хугацаанд тус компани улсад 241.6 сая төгрөгийн татвар төлснөөр цэвэр ашиг нь 947.4 сая төгрөгөөр хэмжигдэж байгаа ажээ. http://bloombergtv.mn