by

СЗХ: ХОЁР КОМПАНИ IPO ГАРГАХ ХҮСЭЛТЭЭ ИРҮҮЛЭЭД БАЙНА 2017-10-02


Монголын хөрөнгийн зах зээлд 2017 онд дотоодын компаниуд хөрөнгө босгож, IPO гаргаагүй байгаа ч хоёр компани IPO гаргах хүсэлтээ Санхүүгийн Зохицуулах Хороонд ирүүлээд байна. Шинэ IPO гаргах хүрээнд “Хөрөнгө оруулагч үндэстэн” болон “Ард санхүүгийн нэгдэл” 2017 онд багтан IPO гаргахаар хүлээгдэж байгаа юм. Хамгийн сүүлд 2016 онд “Монголшуудан” компани 34 хувиа Хөрөнгийн биржээр дамжуулан олон нийтэд хувьчилснаар анхдагч захаас 6.26 тэрбум төгрөгийг амжилттай татан төвлөрүүлсэн байна.
http://www.bloombergtv.mn