by

САУС ГОБИ РЕСОРСИЗИЙН 29.95 ХУВИЙГ ЗАРНА. /2014-07-31/ 2014-08-04

Оюутолгой ХХК-ийн хувь нийлүүлэгч Туркуоз Хил компани Саус Гоби Ресорсиз компанийн эзэмшлийн хувьцааныхаа 29.95 хувиа зарах хэлцлийг эхлүүлсэн талаараа мэдээллээ. Туркуоз Хил нь Саус Гоби Ресорсиз-ийн 56 хувийг эзэмшдэг бөгөөд үүнийхээ 29.95 хувийг Хонконгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй National United Resources Holdings Limited-д зарахаар хэлцлээ эхлүүлсэн байна. 29.95 хувь буюу 56 сая 102 мянган ширхэг хувьцааг тус бүрийг нь 0.455 канад доллараар зарах наймаа ийнхүү эхэлж байгаа аж. Эх сурвалж: http://economy.news.mn