by

САНГИЙН ЯАМНААС ХӨРӨНГИЙН БИРЖИД ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ /2014-07-30/ 2014-08-04

Хөрөнгийн биржийн арилжаагаар арилжаалагддаг байсан Засгийн газрын үнэт цаасны арилжааг 2012 оноос эхлэн Монголбанкинд шилжүүлсэн. Харин УИХ-ын 2013 оны 41 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэхтэй холбогдуулан 2014 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Сангийн яамнаас Хөрөнгийн биржид үүрэг өгсөн байна. Энэхүү үүрэг даалгаварт Засгийн газрын үнэт цаасны арилжааг Хөрөнгийн биржээр дамжуулахад зах зээлд оролцогч байгууллагууд бэлтгэгдсэн эсэх, програм хангамж, клиринг, төлбөр тооцоо, тайлан бүртгэлийг холбогдох хууль, журмын дагуу гүйцэтгэх боломжтой эсэхэд судалгаа хийж ойрын хугацаанд эргэн танилцуулахыг даалгасан байна. Эх сурвалж: www.mse.mn