by

ОХУ-ЫН “ROSSELKHOZBANK” БНХАУ-ЫН “CHINA DEVELOPMENT BANK” ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭНД ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА 2017-07-06

2017-07-05
БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпиний Москвад хийж буй хоёр өдрийн айлчлал үргэлжилж байна. Энэхүү айлчлалын хүрээнд Ши Жиньпин болон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар хоёр улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх хүрээнд хоёр талын төлөөлөгчдийг байлцуулан хэд хэдэн хэлэлцээрт гарын үсэг зуржээ. БНХАУ, ОХУ-ын Ерөнхийлөгч нарын уулзалтын үеэр Владимир Путин хоёр улсын аялал, жуулчлалын харилцаа өсөн дэвшиж буйг онцолсон байна. Тэрбээр 2016 онд хоёр улсыг харилцан зорчих жуулчдын тоо аль аль нь 30 хүртэлх хувиар өссөн, ОХУ-ыг зорих хятад жуулчдын тоо нэг сая 280 мянгад хүрсэн гэх тоо баримтыг танилцуулжээ. Үүнээс гадна ОХУ-ын Төрийн өмчит "Rosselkhozbank" банк, БНХАУ-ын Төрийн өмчит "China Development Bank" банкнууд хамтарч ажиллах гэрээнд гарын үсэг зурсан байна. Энэ хүрээнд ОХУ-ын банк БНХАУ-ын талаас нэг тэрбум юанийн санхүүжилт татахаар болж буйг эх сурвалж мэдээллээ.


www.bloombergtv.mn