by

ОХУ-ЫН ТӨВ БАНК АРИЛЖААНЫ БАНКНУУДЫГ САНХҮҮГИЙН ХҮНДРЭЛЭЭС ГАРГАХ ШИНЭ МЕХАНИЗМ ТАНИЛЦУУЛАВ 2017-09-07

2017-09-06
ОХУ-ын Төв банк арилжааны банкнуудыг санхүүгийн хүндрэлээс гаргах шинэ механизм танилцуулснаа мэдэгдлээ. Энэ хүрээнд түр хугацааны бэлэн мөнгөний хомсдолд орсон банкнууд яаралтай үеийн тусламжийн хөтөлбөрт хамрагдах юм. Харин Төв банкнаас тухайн арилжааны банкны санхүүгийн тогтвортой байдал ба систем дэх ач холбогдлыг тооцож тусламжийн дүнг тогтоохоор болжээ. Арилжааны банкнуудад туслах энэхүү механизмыг өнгөрсөн долоо хоногт "Bank Otkritie"-ийг авсны дараа хэрэгжүүлэхээр болж байна. Өөрөөр хэлбэл томоохон зээлдүүлэгч банк санхүүгийн асуудалд орох үед авах ёстой арга хэмжээ зайлшгүй байх ёстой гэж үзжээ. Мөн "Bank Otkritie" нь ОХУ-ын банкны системд ач холбогдол бүхий томоохон банканд тусламж үзүүлсэн анхны тохиолдол болсон юм.


www.bloombergtv.mn