by

НҮҮРСНИЙ УУРХАЙН МЕТАН ХИЙГ АШИГЛАХ ТУРШИЛТЫН ЦООНОГИЙГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА 2014-08-22

2014-8-12 “Эрдэнэс Таван Толгой” компани БНСУ-ын “Korea Gas Corporation” болон Монголын өрөмдлөгийн “Элгэн” компанитай хамтран нүүрсний уурхайн метан хийг ашиглах төсөл хэрэгжүүлж байна. “Элгэн” компанийн мэдээлснээр ЭрдэнэсТаван Толгой уурхай дахь метан хийн агууламж олон улсын стандарттай харьцуулахад сайн байгааг онцолж байгаа юм.Өнгөрсөн онд “Эрдэнэс Тавантолгой” компанийн талбайн гурван цооногт өрөмдлөг хийсний үр дүнд метан хий илрүүлсэн байна.Тиймээс цаашид хамтын ажиллагааны хүрээнд нүүрсний давхаргын метан хийг судлах, түүнийг ашиглах технологийг нэвтрүүлэх аж. “Korea Gas Corporation” болон “Элгэн” компани 2010 оноос хойш хамтарч ажиллаж байгаа бөгөөд Монголд анх удаа нүүрсний давхарга дахь метан хийн шинжилгээний лаборатори байгуулжээ.  http://bloombergtv.mn