by

НЭТКАПИТАЛ ФИНАНС КОРПОРАЦИ ББСБ-ЫН САНХҮҮЖИЛТИЙГ АМЖИЛТТАЙ БОСГОЛОО 2018-05-02

Пресс РилизУлаанбаатар хот

Ард Секюритиз ҮЦК нь андеррайтерийн тусгай зөвшөөрлийнхөө хүрээнд Нэткапитал Финанс Корпораци ББСБ-ын нийт 2 тэрбум төгрөгийн бондыг гаргаж, амжилттай борлууллаа. Тус бонд нь 1 сая төгрөгийн нэрлэсэн үнэтэй байх бөгөөд 3 сарын хугацаатай, жилийн 16 хувийн купоны өгөөжтэй болон 6 сарын хугацаатай, жилийн 16.5 хувийн купоны өгөөжтэй, хугацааны эцэст үндсэн төлбөр болон купоны өгөөжийг төлөх нөхцөлтэй, эргэлтийн хөрөнгийг санхүүжүүлэх зорилготой байх юм.

Бонд нь санхүүжилт авч байгаа болон хөрөнгө оруулах сонирхолтой этгээдийг банкны зуучлалгүйгээр шууд холбож, бонд худалдан авагчид өндөр өгөөжтэй хөрөнгө оруулалт хийх, бонд гаргагчид өртөг багатай санхүүжилт татах боломжийг олгодгоороо онцлогтой санхүүгийн бүтээгдэхүүн юм.

Нэткапитал Санхүүгийн Группийн үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн дарга Д.Сүндий “Энэ удаагийн хаалттай бондын арилжааны онцлог нь цөөн чинээлэг иргэдэд том дүнтэй бонд зарах биш, хөрөнгө оруулах таатай боломжийг хүмүүс болон байгууллагуудад олгосон явдал байлаа” хэмээн онцлов.

Нэткапитал нь 2008 онд үүсгэн байгуулагдахдаа зээл, валют арилжаа, хөрөнгө оруулалт, санхүүгийн зөвлөгөө өгөх үйлчилгээг иргэдэд санал болгож бизнесээ эхлүүлж байсан бол өнөөдөр иргэд, бизнес эрхлэгчдийн санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготойгоор итгэлцэл, бонд, мобайл зээл, лизинг, цахим төлбөр тооцоо мөнгөн гуйвуулгын үйлчилгээг харилцагчиддаа санал болгон жижиг бизнес эрхлэгчид, иргэдэд санхүүгийн үйлчилгээг хурдан шуурхай, уян хатан, шинэлэг хэлбэрээр хүргэхийг зорьж ажиллаж байна.

Бонд гаргагч Нэткапитал Финанс Корпораци ББСБ нь Нэткапитал Санхүүгийн Групп нэгдлийн гишүүн компани бөгөөд тус нэгдэл нь Нэткапитал авто ХХК, Нэткапитал мобайл ХХК, үл хөдлөх хөрөнгийн менежментийн Нэткапитал девелопер ХХК, лизингийн Нэткапитал лизинг ХХК, ГрэйпСити Технологи Групп ХХК компаниудыг өөртөө багтаадаг билээ.

Андеррайтераар ажилласан Ард Секюритиз нь Ард Холдингсийн охин компани бөгөөд 1997 оноос хойш брокер, дилер, андеррайтер, санхүүгийн зөвлөгөө өгөх тусгай зөвшөөрлийн хүрээнд үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байгаа ба хөрөнгийн зах зээлийн идэвхитэй оролцогч байгууллагын нэг юм.

Ард Холдингс нь санхүүгийн салбарт үйл ажиллагаа явуулдаг компаниудад хөрөнгө оруулалт хийж, зах зээл дэх байр суурь, өрсөлдөх чадвар болон үнэ цэнийг нь дээшлүүлэх замаар хувьцаа эзэмшигчдийнхээ хөрөнгийн өгөөжийг өсгөх зорилт тавин ажилладаг үндэсний санхүүгийн нэгдэл компани юм. Ард Холдингсийн бүрэлдэхүүнд Ард Даатгал, Ард Кредит, Ард Секюритиз, Ард Лайф, Ард Актив, Ард Менежмент, Ард Бит, ТэнГэр Системс, Монгол Шуудан, Номын Хишиг, Жинст Увс (Хөрөнгө Оруулагч Үндэстэн), КриптоҮндэстэн зэрэг компани багтаж байна. Өнөөдрийн байдлаар Ард Санхүүгийн Нэгдэл ХК нь Ард Секюритиз ҮЦК ХХК-г 100 хувь эзэмшиж байна.

Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбоо барина уу.

Хаяг: Сүхбаатар дүүрэг, 8 хороо, Ерөнхий сайд Амарын гудамж, Ард Холдингсийн байр, 2 давхар w3w: цэнэг.эрдэмтэй.өнгөлөх

Шангри-Ла дахь салбарын хаяг: Сүхбаатар дүүрэг, 1 хороо, Олимпын гудамж, 19A-C, Шангри-Ла Худалдааны Төв, 1 давхар w3w: хөтөч.лугших.бүтээлчид

Холбоо барих утас: 11-321899, 77078181

И-мэйл хаяг: info@ardsecurities.com