by

НЭГ ХҮНД НОГДОХ ДНБ-ИЙГ 2030 ОН ГЭХЭД 17500 АМ.ДОЛЛАРТ ХҮРГЭНЭ ГЭВ 2016-01-08

2016-01-05
УИХ дахь нам, эвслийн бүлгүүд хамтран Монгол Улсын 2016-2030 он хүртэлх урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлалын бодлогын баримт бичгийг боловсруулжээ. Үүнд нэг хүнд ногдох ДНБ-ийг 17500 ам.долларт хүргэх гэх мэт бодит зорилтууд багтжээ. Жишээлбэл, 2030 он гэхэд нэг хүнд ногдох ДНБ-ийг 17500 ам.долларт хүргэх, эдийн засгийн өсөлтийг жилд дунджаар 6,6 хувиас бууруулахгүй байх, бизнес эрхлэлтийн орчноор дэлхийд эхний 40-д багтах, нийт нутаг дэвсгэрийн 78 хувь ямар нэг хэмжээгээр цөлжилтөд автсан үзүүлэлтийг 68 хувь хүртэл бууруулах, шатахууны хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр бүрэн хангах гэх мэт асуудлыг тусгасан байна. Өмнөх үзэл баримтлалуудад голдуу уул уурхайд түшиглэсэн аж үйлдвэрийн асуудлыг тусгаж өгсөн байдаг. Хүний хөгжлийг орхигдуулж ирснээр өнөөдөр бид эрүүл мэндийн чанартай тусламж үйлчилгээ авч чадахгүй байна, хүүхдүүд сургууль, цэцэрлэгт бүрэн хамрагдаж чадахгүй байна. Тэгвэл энэ удаагийн бодлогын баримт бичигт хүний хөгжилд суурилсан, хэмжигдэхүйц, бодитой, хэрэгжиж болохуйц хугацаатай заалтуудыг оруулсан байгаа. Жишээлбэл, 2030 он гэхэд
  • 1000 амьд төрөлтөд оногдох нярайн эндэгдлийг “тэг” төвшинд хүргэнэ,
  • 100 мянган амаржсан эхэд ногдох эхийн эндэгдлийг 20 хүртэл бууруулна,
  • ЕБС-ийн анги дүүргэлтийг 20 хүртэл бууруулна,
  • Ядуурдын түвшинг “тэг” хүртэл бууруулна гэх мэт.
Мөн ард иргэдээ яаж эрүүл хүнсээр хангах вэ гэдгийг онцгойлон авч үзсэн. Иймд органик хүнсний тухай заалтууд нэлээд байр суурь эзэлж байгаа. Мөн хямд эрчим хүчийг хэрхэн гаргаж авах вэ гэх мэт олон чухал асуудлыг хөндсөн.
www.news.gogo.mn