by

НОГООН ХӨГЖИЛ ҮНДЭСНИЙ НЭГДЭЛ: ХУВЬЦААНЫ ТӨВЛӨРЛӨӨ БУУРУУЛНА 2017-08-23

2017-08-22
МХБ-ийн үнэт цаасны III ангилалд бүртгэлтэй Ногоон хөгжил үндэсний нэгдэл /MSE:JLT/ компани хувьцаа эзэмшигчдийнхээ өдөрлөгийг зохион байгуулах гэж байгаа талаар бид өмнө мэдээлж байсан билээ.

Компани нь дэлхий нийтийн хөгжлийн чиг хандлагад бүрэн нийцсэн үндэсний тогтвортой хөгжлийг бий болгоход тэргүүлэн оролцож, хувьцаа эзэмшигчдээ ногоон хөгжлийн хөрөнгө оруулагч болгох алсын хараа, хөгжлийн зорилготойгоор үндэсний болон бүс нутгийн хэмжээний томоохон компани болохоор ажиллаж эхэлсэн байна.

Өдөрлөгийн үеэр компанийн зүгээс хэд хэдэн томоохон төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа ажээ. Тухайлбал, “Ногоон отог” төсөл нь иргэд өөрийн өмчилж авсан газраараа Ногоон хөгжил үндэсний нэгдэл /MSE:JLT/-д хөрөнгө оруулан эдийн засгийн эргэлтэд оруулж, түүнээсээ тогтмол ногдол ашиг хүртэхээс гадна газраа үнэ цэнэтэй болгох боломжтой аж.

Мөн компани цаашид хувьцааныхаа төвлөрлийг бууруулж, хамгийн өндөр хувь эзэмшигчийн хувь хэмжээг 10% буюу түүнээс бага болгон ОУ-ын жишигт хүргэх, 2018 онд хувьцаа эзэмшигчиддээ ногдол ашиг хуваарилахаар зорьж байгаагаа мэдэгдсэн юм.


www.marketinfo.mn