by

НИЙТ ЭКСПОРТЫН 48 ХУВИЙГ ЗЭС БҮРДҮҮЛЖ БАЙНА 2015-11-20

2015-11-17 Өнгөрсөн сарын сүүлийн 2 долоо хоногийн хугацаанд дэлхийн зах зээлд зэсийн ханш багагүй өсөлттэй байсан ч тогтворгүй хэвээр байна. Манай улсын зэсийн экспортын биет хэмжээ энэ оны 10 дугаар сарын байдлаар 1.2 сая тонн болсон нь өмнөх оны мөн үеэс 110 мянган тонноор өсчээ. Зэсийн экспортын орлого өмнөх оны мөн үеэс 43 сая доллараар буурсан үзүүлэлт гарчээ. Өөрөөр хэлбэл  зэсийн экспорт 1 тэрбум 889.5 сая доллар болсон байна. Өнгөрсөн оны эхний 10 сарын байдлаар  зэсийн баяжмалын экспортын үзүүлэлт 42 хувьтай байсан бол энэ онд нийт экспортын 48 хувийг бүрдүүлж байна. www.montsame.mn