by

МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ХҮҮГ 12.0 ХУВЬ БОЛГОЖ ӨСГӨЛӨӨ /2014-07-30/ 2014-08-04

Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөлийн хуралдаанаар мөнгөний бодлогын хүүг 1.5 нэгж хувиар нэмэгдүүлэн, 12.0 хувь болгох шийдвэр гаргалаа. Эдийн засгийг тогтворжуулах, гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлтийг бага, тогтвортой түвшинд байлгах зорилгоор хэрэгжүүлсэн бодлогын арга хэмжээний үр дүнд хөтөлбөрт хамрагдах барааны үнийн өсөлтийн инфляцид үзүүлэх шууд нөлөөлөл нь 2010-2012 оны дунджаас 5.5 дахин буурсан байна. Гэвч гадаадын шууд хөрөнгө оруулалт, гадаад цэвэр актив буурч байгаа хандлага сүүлийн 2 жилийн турш үргэлжилж, төсөвтэй адилтгах хөрөнгө оруулалтын зарцуулалтууд буурахгүй байгаа аж. Иймд төлбөрийн тэнцлийн хүндрэлийг зөөлрүүлэх, инфляцийг эрчимжүүлэхгүй байлгах, дунд болон урт хугацаанд санхүүгийн тогтвортой байдлыг хангах, макро эдийн засгийн тогтвортой байдалд учирч болзошгүй эрсдэлээс сэргийлэх, иргэдийн бодит орлогыг хамгаалах зорилгоор төгрөгийн өгөөжийг нэмэгдүүлсэн бодлогын энэхүү арга хэмжээг авч байна гэж Монголбанкнаас мэдээллээ. Эх сурвалж: www.mongolbank.mn