by

МХБ-Д БҮРТГЭЛТЭЙ 26 ХУВЬЦААТ КОМПАНИ НОГДОЛ АШИГ ТАРААХААР ШИЙДВЭРЛЭЭД БАЙНА 2017-09-16


Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй 219 хувьцаат компаниас 26 нь энэ онд үйл ажиллагааны цэвэр ашгаасаа хувьцаа эзэмшигчиддээ ногдол ашиг олгохоор шийдвэрлэсэн. Дүнг нэгтгэж харвал, 69.5 гаруй тэрбум төгрөгийн ногдол ашиг олгох бөгөөд энэ нь өмнөх оны үзүүлэлтээс 4.4 дахин өссөн үзүүлэлт юм. Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй 11 хувьцаат компани ногдол ашгаа аль хэдийн тараасан буюу ойролцоогоор 59.5 тэрбум төгрөгийг хувьцаа эзэмшигчдийнхээ дансанд байршуулжээ. Харин 15 ХК 10 орчим тэрбум төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар хүлээгдэж байгаа юм.
http://www.bloombergtv.mn