by

МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТ ЭНЭ ОНД НЭГ ОРОНТОЙ ТООНД ШИЛЖИНЭ ГЭЖ ТААМАГЛАЖЭЭ. /2014-08-06/ 2014-08-13

Олон улсын шинжээчид Монгол Улсын эдийн засгийн өсөлт энэ онд нэг оронтой тоонд шилжинэ гэж таамаглаж байна. Дэлхийн банк болон Азийн хөгжлийн банкны эдийн засагчид 2014 оны эцэст Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүн 9.5 хувиар өснө гэж тооцоолжээ. Дэлхийн банк үүнд инфляцийн өсөлтийг чухалчлан авч үзсэн байна. Инфляци өндөр байгаа, төгрөгийн ханш суларсан нь дотоодын эрэлтэд сөргөөр нөлөөлж байгаа бөгөөд эдийн засгийн өсөлт саарах гол шалтгаан болно гэж Дэлхийн банкны тайланд дурдсан байна. Мөн инфляцийн өсөлтийг сааруулахын тулд мөнгөний бодлогоо чангаруулах хэрэгтэй гэж үзжээ. Харин өнгөрсөн долоо хоногт Монголбанк бодлогын хүүгээ 12 хувь болгон нэмэгдүүлээд байна. Азийн хөгжлийн банкны шинжээчид дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтөд нөлөөлөх голлох хүчин зүйлийг “Оюутолгойн” олборлолт, экспорттой холбон тайлбарлажээ. Харин мөнгөний бодлогоо чангаруулахтай уялдаад уул, уурхайн бус салбарын өсөлтөд төдийлөн ахиц гарахгүй гэж үзсэн байна. Эх сурвалж: http://bloombergtv.mn