by

МОНГОЛ УЛСЫН ТӨЛБӨРИЙН ТЭНЦЭЛ 172.4 САЯ ДОЛЛАРЫН АЛДАГДАЛТАЙ ГАРАВ 2015-11-05

2015-11-4 9 дүгээр сарын урьдчилсан гүйцэтгэлээр Монгол Улсын төлбөрийн тэнцэл 172.4 сая долларын алдагдалтай гарлаа. Гэхдээ алдагдлын түвшин өмнөх онтой харьцуулахад хэд дахин буурсан байна. Энэ хугацаанд хувийн хэвшлийн байгууллагууд олон улсын зах зээлээс босгосон бондын санхүүжилтээ эргэн төлсөн нь хөрөнгө санхүүгийн дансны ашиг буурахад нөлөөлсөн байна. Харин үйлчилгээний худалдаанаас хүлээх алдагдал нэмэгдсэнээр урсгал тэнцлийн алдагдал өсчээ. Ингэснээр өмнөх сард ашигтай гарсан төлбөрийн тэнцэл 9 дүгээр сард алдагдлын түвшинд хүрсэн болохыг Монголбанкнаас мэдээллээ. www.bloombergtv.mn