by

“МОНГОЛЫН ЭНТРЕПРЕНЕРҮҮДИЙН НЭГДСЭН ЧУУЛГАН”-ЫГ ЖИЛ БҮР ЗОХИОН БАЙГУУЛНА 2014-11-12

2014- 11- 10 Хувийн хэвшил хөгжих таатай орчинг бүрдүүлэхэд чиглэсэн “Монголын энтрепренерүүдийн нэгдсэн чуулган" Улаанбаатар хотноо эхэллээ. 2013 оны эцсийн байдлаар Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 77 хувийг хувийн хэвшил бүрдүүлсэн бөгөөд гарааны бизнесүүдийг дэмжиж, албан ёсны болгосноор хувийн хэвшлийн эдийн засагт үзүүлэх нөлөөллийг нэмэгдүүлэх боломжтой гэж тус чуулганд оролцогчид онцолж байна. Статистик үзүүлэлтүүдээс харахад бодлогоор дэмжсэн орчинд гарааны бизнес эрхлэгчдийн 75-80 хувь нь үйл ажиллагаагаа эхлүүлснээс хойш 3-5 жилийн дараа тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа нь батлагджээ. Харин бодлогын дэмжлэг байхгүй бол 90 хувь нь нэг жилийн дараа гэхэд дампуурдаг байна. Энэ утгаараа цаашид бие даасан бизнес эрхлэлтийг хөгжүүлэхэд чиглэсэн Төрийн бодлого, хууль эрх зүйг оновчтой болгох, санхүүжилтийн механизмыг сайжруулах, хөрөнгө санхүүгийн байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэх арга замыг хайхад энэ удаагийн чуулган чиглэж байна. www.bloombergtv.mn