by

МОНГОЛЫН ЦАХИМ ХУДАЛДААГ ОУ-ЫН ТҮВШИНД ХҮРГЭХЭЭР АРД, МОНГОЛ ШУУДАН, MEC НАР ХҮЧЭЭ НЭГТГЭЛЭЭ 2018-10-09

Пресс РилизУлаанбаатар хот

Монголд цаг зав, хөрөнгө зардал хэмнэсэн интернэт худалдааг урд хөршийн Аlibaba, Тaobao, Tmall, HaoDian зэрэг тэргүүлэгч цахим хуудсуудтай энэ зэрэгцэхүйц түвшинд хүргэж, хөгжүүлэх боломж бий гэж “МЕС” корпораци, Ард Санхүүгийн Нэгдэл, Монгол Шуудан компаниуд үзээд, өнгөрөгч 9 дүгээр сарын 28-нд тус чиглэлд хамтарч ажиллах гэрээг байгууллаа. Ингэснээр төслийн хөрөнгө оруулалтыг Ард Санхүүгийн Нэгдэл, дэд бүтэц ба тээврийг Монгол Шуудан ХК, технологийг “МЕС” корпораци хариуцан ажиллахаар болж байна. Хэдийгээр манай улс алслагдмал газар нутагтай ч дэлхийд гар утас, цахим хэрэглээгээрээ дээгүүр ордог нь интернэт худалдааг хөгжүүлэх боломжийг бүрдүүлж байгаа юм. Өнөөдөр олон улсад нийт жижиглэн худалдааны 8 хувь, энэ салбарт тэргүүлэгч Хятад улсад нийт жижиглэн худалдааны 20 хувь нь интернэт орчинд хийгддэг. Харин Facebook хэрэглэгчдийн тоо хэдийнэ 2 сая гарсан манай улсад цахим худалдаа 0.01 хувь буюу маш бага түвшинд байгааг энэ чиглэлээр ажиллаж буй технологийн салбарынхан хэлж байна.

Ард Холдингс нь санхүүгийн салбарт үйл ажиллагаа явуулдаг компаниудад хөрөнгө оруулалт хийж, зах зээл дэх байр суурь, өрсөлдөх чадвар болон үнэ цэнийг нь дээшлүүлэх замаар хувьцаа эзэмшигчдийнхээ хөрөнгийн өгөөжийг өсгөх зорилт тавин ажилладаг үндэсний санхүүгийн нэгдэл компани юм. Ард Холдингсын бүрэлдэхүүнд Ард Даатгал, Ард Кредит, Ард Секюритиз, Ард Лайф, Ард Актив, Ард Менежмент, Ард Бит, ТэнГэр Системс, Монгол Шуудан, ГөүПей, Номын Хишиг, КриптоҮндэстэн, Дижитал Эксчэнж Монголиа (trade.mn), “МЕС” корпораци (mmarket.mn) зэрэг компани багтаж байна. Хөрөнгө Оруулагч Үндэстэн нь Жинст Увс ХК-тай нэгдсэнээр Монголын Хөрөнгийн Бирж дээр бүртгэлтэй нээлттэй хувьцаат компани болсон бөгөөд Ард Холдингсын өмчлөлд бүртгүүлсэн маркетингийн брэнд юм. Ард Апп, Гөү Пэй нар Ард Санхүүгийн Нэгдлийн өмчлөлд бүртгүүлсэн хиймэл оюун ухаан, блокчэйн технологи дээр суурилсан цахим бүтээгдэхүүнүүд юм.

Монголын Хөрөнгийн Бирж дээр арилжаалагдаж буй манай хөрөнгө оруулалттай компаниуд:
-MNP (05412) Монгол Шуудан ХК
-AIC (05480) Ард Даатгал ХК
-JIV (03262 ) Жинст Увс (Хөрөнгө Оруулагч Үндэстэн) ХК

Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбоо барина уу.

Хаяг: Сүхбаатар дүүрэг, 8 хороо, Ерөнхий сайд Амарын гудамж, Ард Холдингсийн байр, 2 давхар w3w: цэнэг.эрдэмтэй.өнгөлөх

Шангри-Ла дахь салбарын хаяг: Сүхбаатар дүүрэг, 1 хороо, Олимпын гудамж, 19A-C, Шангри-Ла Худалдааны Төв, 1 давхар w3w: хөтөч.лугших.бүтээлчид

Сэнтрал Тауэр дахь салбарын хаяг: Сүхбаатар дүүрэг 8, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай 2, Сэнтрал Тауэр, 1 давхар w3w: оюунлаг.азтанд.өтгөрөх

Холбоо барих утас: 7707-8080, 77078181, 77078282

И-мэйл хаяг: info@ardholdings.com

Вэб сайт: www.ardholdings.com


Хүчтэй.Хамтдаа