by

“МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ” 5.9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЛДАГДАЛТАЙ АЖИЛЛАВ. /2014-07-28/ 2014-07-30

Зах зээл дээр 207 сая ширхэг хувьцаа гаргасан “Монголын төмөр зам” Төрийн өмчит хувьцаат компани санхүүгийн II улиралд 5.9 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан талаараа Монголын хөрөнгийн биржид тайлагналаа. Тиймээс тус компани тайлант хугацаанд хувьцаа эзэмшигчиддээ ногдол ашиг хуваарилаагүй байна. Алдагдлын хэмжээ нь энэ оны эхэн үетэй харьцуулахад бараг хоёр дахин нэмэгджээ. Тайлант хугацаанд тус компани үйл ажиллагаанаасаа нэг тэрбум гаруй төгрөгийн орлого олсон ч үйл ажиллагааны нийт өртөг нь нэг тэрбум 383.6 сая төгрөг болжээ. Тээврийн салбар уналттай байгаа нь тус компанийн алдагдал өсч, ашигт ажиллагаа буурахад нөлөөлсөн гэж харж болохоор байна. Учир нь Монгол Улсын хэмжээнд төмөр замаар тээсэн ачаа зургадугаар сарын эцсийн байдлаар өмнөх оноос 7.2 хувь, зорчигчдын тоо 10.7 хувиар буураад байгаа аж. Бусад санхүүгийн үзүүлэлтээс харахад компанийн нийт хөрөнгө 437.8 тэрбум төгрөгөөр хэмжигдэж байгаа бол өр төлбөрийн дүн нь 75.4 тэрбум төгрөгт хүрсэн талаар Блүүмбэрг Монголиа мэдээлсэн. Эх сурвалж: www.bloombergtv.mn