by

“МИК” ГУРАВ ДАХЬ ЭЭЛЖИЙН ИПОТЕКЭЭР БАТАЛГААЖСАН БОНДЫН ХЭЛЦЛИЙГ БҮРТГҮҮЛЛЭЭ. 2014-11-12

2014-11-10 Монголын Ипотекийн Корпорацийн гурав дахь ээлжийн ипотекээр баталгаажсан бондын хэлцлийг Үнэт Цаасны Төлбөр Тооцоо Төвлөрсөн Хадгаламжийн Төв бүртгүүлсэн талаар мэдээллээ. Энэ удаад Монголын Ипотекийн Корпораци 324.5 тэрбумын үнэт цаасыг бүртгүүлж, гэрээний шимтгэл болох нийт үнийн дүнгийн 0.045 хувийг төлсөн талаараа онцлов. Гурав дахь ээлжийн үнэт цаасны 10 хувь нь энгийн эрхтэй, 10.5 хувийн хүүтэй, харин 90 хувь нь давуу эрхтэй 4.5 хувийн хүүтэй байх юм. МИК АКТИВ-3 компани энэ удаад арилжааны 10 банкны 7,105 зээлдэгчийн орон сууцны зээлийг багцлан үнэт цаас гаргаж байгаа ажээ. Энэ удаагийн үнэт цаасыг оруулан тооцсноор Монголын Ипотекийн Корпораци 2013 оноос хойш нийт арилжааны 10 банкны 23 мянган айл өрхийн 878 орчим тэрбум төгрөгийн зээлийг багцлан бонд гаргаад байна. Цаашид энэхүү хөтөлбөрийн хүрээнд дахин үнэт цаас гаргавал нөхцлүүд хэвээр хадгалагдана гэж тус компанийн зүгээс мэдээллээ www.bloombergtv.mn