by

“МЕРЕКС” ХК 80 МЯНГАН МЕТР КУБ БЕТОН ЗУУРМАГ НИЙЛҮҮЛЭХ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА 2014-11-12

2014-11-10 Бетон зуурмаг үйлдвэрлэгч "Мерекс" компани ирэх дөрвөн жилд "Стандарт Проперти Групп"-д 80 мянган метр куб бетон зуурмаг нийлүүлэх гэрээ байгууллаа. "Мерекс"-ийн хувьд жилд 252 мянган метр куб бетон зуурмаг үйлдвэрлэх хүчин чадалтай. Гэхдээ энэ оны зургадугаар сараас үйл ажиллагаа нь жигдэрнэ гэж тооцоолон 2014 оны бизнес төлөвлөгөөнд 35 мянган метр куб бетон зуурмаг үйлдвэрлэхээр тусгажээ. Хэрэв төлөвлөсний дагуу борлуулалтыг гүйцэтгэвэл хамгийн багадаа 187.5 сая төгрөгийн ногдол ашиг тараахаар байгаа юм. http://bloombergtv.mn