by

ЛИТ ОЛБОРЛОГЧИД ЭРЭЛТИЙГ ХАНГАЖ ЧАДАХГҮЙД ХҮРЭЭД БАЙНА 2017-08-23

2017-08-23
Цахилгаан автомашины борлуулалт 10 гаруй жилийн өмнөхөөс огцом нэмэгдсэнтэй холбоотойгоор олборлогч компаниуд литийн эрэлтийг хангахад хүндрэлтэй тулгарч байгааг шинжээчид онцолж байна. Тухайлбал, цаг агаарын таагүй нөхцөл байдал, Аргентины хойд хэсэгт байрлах “Olaroz” уурхайн үйл ажиллагаа доголдсоны улмаас Австралид төвтэй уул уурхайн “Orocobre” компанийн литийн олборлолт зорилтот түвшнээс 21 хувиар доогуур түвшинд байгаа юм. “Tesla”-ийн “Model S” загварын нэг автомашины зай хураагуур 45 килограмм литийн карбонат ашигладаг. Австрали улс литийн олборлолтоор тэргүүлдэг бол Чили, Аргентин улс дэлхийн нийт нөөцийн 67 хувийг бүрдүүлдэг гэж АНУ-ын Геологийн судалгааны байгууллага мэдээллээ. Цэнэглэдэг зай хураагуур, гар утас зэрэгт өргөнөөр ашиглагддаг литийн хэрэглээ өссөөр байгаа энэ үед олборлогч компаниудын нийлүүлэлт эрэлтээ давахгүй нөхцөл байдал үүсэж болзошгүйг судлаачид анхааруулж байна.


www.bloomberg.mn