by

ИПОТЕКИЙН ЗЭЭЛ АВСАН ИРГЭДИЙН ТОО 61 МЯНГАД ХҮРЛЭЭ 2014-11-12

2014-11-6 2014 оны 3 дугаар улирлын байдлаар ипотекийн зээлийн үлдэгдэл 2.6 их наяд төгрөг, зээлдэгчдийн тоо 61,164-т хүрчээ. Ипотекийн зээлийн үлдэгдлийн нэрлэсэн ДНБ-д эзлэх хувь жил бүр нэмэгдэж байгаа бөгөөд одоогоор 12.9%-тай тэнцэж байна. Ипотекийн зээлийн үлдэгдлийн 70.0 хувь буюу 1.8 их наяд төгрөгийн зээл нь “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бүрдүүлэх хөтөлбрийн зээл”, 27.3 хувь буюу 714.9 тэрбум төгрөг нь банкны өөрийн эх үүсвэрээр, 2.7 хувийг бусад эх үүсвэрээр олгосон зээл байна. Зээл авсан 61,164 зээлдэгчдээс 40,537 нь “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бүрдүүлэх хөтөлбөр”-ийн зээлээр,18 569 нь банкуудын өөрийн эх үүсвэрийн зээлээр, 2058 нь бусад эх үүсвэрийн зээлд хамрагдсан байна. Зээлийн жигнэсэн дундаж хугацаа 15.5 жил байгаа ба есдүгээр сарын байдлаар 14.8 жил байна.