by

“ЗООС ГОЁЛ” КОМПАНИЙН ХӨРӨНГӨ 2.4 ТЭРБУМ ТӨГРӨГ БОЛЛОО. /2014-07-30/ 2014-08-04

“Зоос гоёл” хувьцаат компанийн нийт хөрөнгө II улиралд 2.4 тэрбум төгрөг болсон байна. Гоёл чимэглэл, одон, медаль, зоос, ромбо болон алт, мөнгөн эдлэлийн үйлдвэрлэл эрхэлдэг тус компани II улиралд нийт 402 сая төгрөгийн бүтээгдэхүүн борлуулжээ. Үүнээс 373.7 сая төгрөг нь бүтээгдэхүүн үйлдвэрлэж, борлуулах өртөг болсноор “Зоос гоёл” компани нийт 188 сая төгрөгийн ашигтай ажилласан талаар санхүүгийн тайландаа дурджээ. Түүнчлэн тус компани II улиралд 20,6 сая төгрөгийн татвар улсад төлснөөр цэвэр ашгийн хэмжээ нь 167.3 сая төгрөг болсон байна.  Эх сурвалж: http://bloombergtv.mn