by

ЗИП ТАКСИНЫ ҮЙЛЧИЛГЭЭГ АРД АПП-ААС АВАХ БОЛОМЖТОЙ БОЛНО. 2019-08-28

2019 оны 8-р сарын 9-ний ѳдѳр Ард Санхүүгийн Нэгдэл ХК-ийн охин компани болох ТэнГэр Систэмс ХХК нь Зип Такси ХХК-д хөрөнгө оруулалт хийх гэрээнд гарын үсэг зурснаар тус компани Ард Санхүүгийн Нэгдэлтэй үйл ажиллагаагаа хоршуулахаар боллоо.

Зип Такси компани АйТүүлз ХХК-тай хамтран харилцагчдад зориулсан апп болох Зип Юзер, үйлчилгээ үзүүлэгчдэд зориулсан Зип Провайдер аппыг гаргаж, тэдгээрийг холбосон Зип Сервисэс платформыг бий болгожээ. Энэхүү платформыг хэрэглэгчид такси, бүх төрлийн хүргэлт, мэргэжлийн дуудлагын үйлчилгээг хялбар аргаар чанарын баталгаатай авах бол нөгөө талаас үйлчилгээ үзүүлэгчид хэрэглэгчиддээ дөт байдлаар хүрч, цагийн ажил эрхлэн нэмэлт орлого олох боломжийг бүрдүүлж байгаа юм. 

Ард Холдингс нь Зип Такси компанитай хамтран ажилласнаар Ард Апп хэрэглэгчид бүх төрлийн санхүүгийн үйлчилгээ, цахим худалдаанаас гадна Зип Сервисэс платформ дээрх үйлчилгээг ганцхан аппаар дамжуулан авах боломжтой болж байна.

Ард Холдингс нь санхүү ба технологийн компаниудад хөрөнгө оруулалт хийж, зах зээл дэх байр суурь, өрсөлдөх чадвар болон үнэ цэнийг нь дээшлүүлэх замаар хувьцаа эзэмшигчдийнхээ хөрөнгийн өгөөжийг өсгөх зорилт тавин ажилладаг үндэсний санхүүгийн нэгдэл компани юм. Ард Холдингсын бүрэлдэхүүнд Ард Даатгал, Ард Кредит, Ард Секюритиз, Ард Лайф, Ард Актив, Ард Менежмент, Ард Лизинг, Ард Бит, ТэнГэр Системс, Монгол Шуудан, ГөүПэй, Номын Хишиг, Ард Пропертиз, КриптоҮндэстэн, Дижитал Эксчэнж Монголиа (trade.mn), ЭмИСи Партнерс (ardshop.mn), Зип Такси (Zip Services) зэрэг компани багтаж байна. Ард Апп, Ард Дижитал Банкинг, ГөүПэй, АрдКойн нь Ард Санхүүгийн Нэгдлийн өмчлөлд бүртгүүлсэн хиймэл оюун ухаан, блокчэйн технологи дээр суурилсан цахим бүтээгдэхүүн юм.

Монголын Хөрөнгийн Бирж дээр арилжаалагдаж буй манай хөрөнгө оруулалттай компаниуд:

  • MSE: AARD (03260) Ард Санхүүгийн Нэгдэл ХК (хуучнаар Жинст-Увс ХК/Хөрөнгө Оруулагч Үндэстэн)
  • MSE: AIC (05480) Ард Даатгал ХК
  • MSE: ADB (05509) Ард Кредит ББСБ ХК
  • MSE: MNP (05412) Монгол Шуудан ХК

Дэлгэрэнгүй мэдээллийг:

Төв оффис: Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Ерөнхий сайд Амарын гудамж, Ард Холдингсын байр, 2 давхар. w3w: цэнэг.эрдэмтэй.өнгөлөх 
Сэнтрал Тауэр салбар: Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Сүхбаатарын талбай-2.  w3w: оюунлаг.азтанд.өтгөрөх 
Холбоо барих утас: 7707-8080, 7707-8181, 7707-8282 
И-мэйл хаяг: info@ardholdings.com 
Вэб сайт: www.ardholdings.com