by

ЗГҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ӨРСӨЛДӨӨНТ ХЭЛБЭРЭЭР ЯВАГДЛАА 2017-07-06

2017-07-05
“Монголын хөрөнгийн бирж” ТӨХК дээр арилжигдаж буй Засгийн газрын үнэт цаас (ЗГҮЦ)-ны анхдагч зах зээлийн арилжаа 2017 оны 7 дугаар сарын 5-ны өдөр өрсөлдөөнт буюу үнэт цаасны хүүгийн хувь хэмжээг дуудлага арилжаанд үндэслэн тогтоох хэлбэрээр явагдлаа.

Тус арилжаанд Сангийн яамнаас нийт 6 тэрбум төгрөгийн 39 долоо хоногийн хугацаатай 60,000 ширхэг үнэт цаасыг нийлүүлэхээр зарласан ч хөрөнгө оруулагчдаас 2 дахин их буюу нийт 124,900 ширхэг худалдан авах захиалга ирж, хүүгийн түвшин 11.7%-иас 10.3%-д тогтсон байна. Хүүгийн түвшин ийнхүү буурснаар Сангийн яамнаас тус үнэт цаасанд төлөх хүүгийн төлбөр, Улсын төсөвт тусгагдах үнэт цаасны хүүгийн зардал нь 84 сая төгрөгөөр буураад байна.


www.mse.mn