by

ЗАХ ЗЭЭЛИЙН ОРОЛЦОГЧ НАРТ ЗОРИУЛСАН “ҮҮСМЭЛ САНХҮҮГИЙН ХЭРЭГСЭЛ” СЭДЭВТ СУРГАЛТ БОЛЛОО 2015-11-13

2015-11-2 Санхүүгийн зохицуулах хороо, Люксембургийн Вант Улсын “Санхүүгийн салбарын чадавхийг бэхжүүлэх” MON/004 төсөлтэй хамтран “Үүсмэл санхүүгийн хэрэгсэл буюу Дериватив” сэдэвт сургалтыг 2015 оны 10 дугаар сарын 26-наас 29-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа. Санхүүгийн зохицуулах хороо нь Монгол Улсад үүсмэл санхүүгийн хэрэгсэл буюу деривативийн зохицуулалтын дүрэм, журмыг олон улсын жишигт нийцүүлэн боловсруулах, зохицуулалттай зах зээл дээр шинэ бүтээгдэхүүн гаргах ажлыг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. www.frc.mn