by

ЕСДҮГЭЭР САРД БОЛОХ ТОМООХОН АРГА ХЭМЖЭЭНҮҮД 2017-08-31

2017-08-30
Ирэх есдүгээр сард эдийн засгийн хэд хэдэн томоохон арга хэмжээ болох хүлээлттэй байна. Тухайлбал, есдүгээр сарын 4-5-ны өдрүүдэд "Invest Mongolia" Хөрөнгө оруулагчдын чуулган болно. Энэ удаад Монгол Улс Олон Улсын Валютын Сангийн хөтөлбөрт хамрагдсаны дараа болж байгаагаараа онцлог юм. Мөн есдүгээр сарын 7-8-нд "Discover Mongolia" чуулга уулзалт хөнгөн цагаан-зэсийн салбар хуралдаан, ураны хайгуул, олборлолтоос гадна газрын тосны салбар дахь шинэ боломжуудын талаар хэлэлцэхээр төлөвлөж байна. Түүнчлэн есдүгээр сарын 7-9-нд "Coal Mongolia" чуулга уулзалт "Монголын нүүрсний салбарт хөрөнгө оруулалт татах, шинэ техник технологи нэвтрүүлэх, Азийн зах зээлд Монголын нүүрсний салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх нь" гэсэн уриан дор болох юм.


www.bloombergtv.mn