by

ЕВРОПЫН ТӨВ БАНК БОНД ХУДАЛДАЖ АВАХ ХӨТӨЛБӨРТӨӨ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛНА 2017-09-26


Олон улсын хэмжээнд томоохон Төв банкууд бодлогын чиглэлээ танилцуулсан. Европын Төв банк Евро бүсийн эдийн засгийг дэмжих хүрээнд 2.3 их наяд еврогийн бонд худалдаж авах хөтөлбөртөө энэ ондоо багтааж өөрчлөлт оруулна гэж шийдвэрлэлээ. Евро бүсийн эдийн засаг 17 улирал дараалан тасралтгүй өсөж, ажилгүйдлийн түвшин найман жилийн доод түвшинд хүрсэн ба энэхүү бүсийн эдийн засгийн өсөлт цаашид ч мөн хадгалагдах төлөвтэй байна.
http://www.bloombergtv.mn