by

ДӨРВӨН БАНК ИПОТЕКИЙН ЗЭЭЛЭЭ ЗОГСООЖЭЭ /2014-07-31/ 2014-08-04

Санхүүжилт байхгүй гэх шалтгаанаар зарим банк ипотекийн зээлээ зогсоосон гэх мэдээлэл байна. “ХААН”, “Капитал”, “Улаанбаатар хотын банк” ипотекийн зээл олгохоо түр хугацаагаар зогсоосон шийдвэр гаргаснаа бүх салбартаа хүргүүлсэн гэнэ. Арилжааны банкуудад хандаж зээл хүссэн иргэдэд зээл олголт түр зогсоосон талаар эдийн засагчид нь тайлбарлах болсон гэнэ. Өнгөрсөн хавраас арилжааны банкууд ипотекийн зээлээ хязгаарлаж эхэлсэн. Зээл олголт буурснаас болж орон сууцны үнэ метр квадрат тутамдаа 200 мянган төгрөгөөр унаад байгаа юм. Эх сурвалж: http://economy.news.mn/content/185841.shtml