by

“ГОВЬ”-ИЙН БОРЛУУЛАЛТЫН ОРЛОГО ОГЦОМ БУУРЧЭЭ. /2014-07-28 / 2014-07-30

Говь” ХК-ийн энэ оны эхний хагас жилийн борлуулалтын орлого 18 тэрбум 40 сая төгрөг болж, өмнөх хагасаасаа 63 хувиар огцом буурсан байна. Гэхдээ өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 41 хувиар өссөн дүнтэй гарчээ. Тус компани энэ оны эхний зургаан сард нийт 2.86 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан нь өнгөрсөн оны мөн үеэс гурав дахин өссөн үзүүлэлт болсон байна. Үүнээс 2.43 тэрбум буюу 85 хувь нь цэвэр ашиг байсан гэж “Говь” ХК-ийн санхүүгийн тайланд дурджээ. “Говь” компани энэ удаад тус компани хувьцаа эзэмшигчиддээ ногдол ашиг тараахгүй байхаар шийдвэрлэжээ. Энэ оны нэгдүгээр хагаст “Говь” ХК-ийн нийт хөрөнгө жилийн өмнөхөөс 39 хувиар өсч, 99.5 тэрбум төгрөгт хүрсэн байна. Гэвч компанийн өр төлбөрийн дүн 44.3 хувиар нэмэгдэж, 55.06 тэрбум төгрөг болсон гэж тус компани санхүүгийн тайландаа дурдсан талаар Блүүмбэрг Монголиа мэдээллээ. Эх сурвалж: www.bloombergtv.mn