by

ГАШУУНСУХАЙТ БООМТЫН ТӨМӨР ЗАМЫН ТЭЗҮ-ИЙГ ИРЭХ ДОЛОО ХОНОГТ БАТЛУУЛНА. /2014-08-05/ 2014-08-13

Гашуунсухайт боомтын төмөр замын техник эдийн засгийн үндэслэлийг ирэх долоо хоногт батлуулахаар төлөвлөж байгаа гэж “Эрдэнэс Тавантолгой” компанийн Бүтээн байгуулалтын асуудал эрхэлсэн дэд захирал С.Цэвэгжав мэдээллээ. Түүний мэдээлснээр ТЭЗҮ-ийг боловсруулах шатандаа яваа юм байна. Гашуунсухайт, Ганцмодны боомтыг холбосон 20 км орчим үргэлжлэх төмөр замыг байгуулснаар нүүрсний тээврийн зардлыг тонн тутамд нь зургаан доллараар бууруулна гэж “Эрдэнэс Тавантолгой” компанийн Гүйцэтгэх захирал Я.Батсуурь өмнө нь мэдэгдэж байсан юм. Гэхдээ 2014 оны эхний хагаст багтаан боловсруулахаар төлөвлөж байсан судалгаа, инженерийн ажил хараахан эцэслээгүй байгаа ажээ. Боомтын төмөр зам байгуулах ажлыг гүйцэтгэхээр “Эрдэнэс Тавантолгой”, “Энержи Ресурс”, орон нутгийн өмчит “Тавантолгой” компани БНХАУ-ын “Шинхуа Энержи”-тэй хамтран “Гашуунсухайтын төмөр зам” компанийг байгуулсан юм. Улмаар шаардагдах санхүүжилтийн 70 хувийг зээл хэлбэрээр, 30 хувийг хувьцааны хөрөнгө оруулалтаар бүрдүүлнэ гэж “Шинхуа Энежри”-ээс мэдээллээ. Харин зээл авах асуудлыг тус компани хариуцахаар болсон байна. Эх сурвалж: http://bloombergtv.mn