by

ГАДААД ВАЛЮТЫН АЛБАН НӨӨЦ НЭГ ТЭРБУМ 317.5 САЯ ДОЛЛАРТАЙ ТЭНЦЭЖ БАЙНА. /2014-08-04/ 2014-08-13

Монголбанк гадаад валютын албан нөөцийн мэдээллийг гурван сарын хоцрогдолтойгоор мэдээлдэг байснаа өөрчилж, нэг сарын хоцрогдолтойгоор мэдээлж байхаар боллоо. Энэхүү шинэ журмыг долдугаар сараас эхлэн мөрдөж эхэлжээ. 2014 ны зургадугаар сарын байдлаар гадаад валютын албан нөөцийн хэмжээ нэг тэрбум 317.5 сая доллартай тэнцэж байгаа нь өмнөх сараас 17.9 хувь, оны эхнээс 41.4 хувь, өнгөрсөн оны мөн үеэс 57.6 хувиар буурсан үзүүлэлт болж байна. Хэдийгээр гадаад валютын албан нөөц өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 1.8 орчим тэрбум доллараар буурсан ч валютын төлбөртэй импортын 2-3 сарын хэрэглээг хаах хэмжээнд байгаа юм. Олон улсад гадаад валютын албан нөөц энэ хэмжээнд байгаа тохиолдолд эрсдэлгүй гэж үздэг ажээ. Эх сурвалж: http://bloombergtv.mn