by

ГАДААДЫН ШУУД ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ САРЫН ХУГАЦААНД 35 ХУВИАР НЭМЭГДЭВ 2017-07-06

2017-07-04
Монголыг чиглэсэн гадаадын шууд хөрөнгө оруулалт оны эхний таван сард 241 сая ам.доллар болсон талаар Монголбанк төлбөрийн тэнцлийн урьдчилсан тайландаа танилцууллаа. Өнгөрсөн оны мөн үед энэхүү үзүүлэлт 3.5 тэрбум ам.доллар байсантай харьцуулахад энэ нь бага үзүүлэлт болжээ. Харин дөрөвдүгээр сард гадаадын шууд хөрөнгө оруулалт 178.1 сая ам.доллар байсантай харьцуулахад нэг сарын дотор 35 хувиар нэмэгдсэн байна.

Олон Улсын Валютын Сангийн Захирлуудын зөвлөл Монгол Улсыг “Өргөтгөсөн Санхүүжилтийн Хөтөлбөр”-т хамруулах шийдвэрийг тавдугаар сарын 26-нд гаргасан юм. Гэхдээ үүнээс өмнө буюу өнгөрсөн гуравдугаар сараас эхлэн дээрх хөтөлбөрт хамрагдах урьдчилсан нөхцөлүүдийг бүгдийг нь бүрдүүлээд байв. Энэ нь бондын зах зээлд эергээр нөлөөлсөн гэдгийг Засгийн газрын гаргасан “Хуралдай” бондын арилжаанаас харж болохоор байна. Гадаадын шууд хөрөнгө оруулалт бол Монголыг сонирхох хөрөнгө оруулагчдын дунд Монгол Улсын нэр хүнд ямар байгааг харуулах хэмжүүр болдог.
www.bloombergtv.mn