by

Б. Тамир: Хувьцаа эзэмшигчид ногдол ашгаас бус хувьцааны үнэлгээний өсөлтөөс ашгаа хүртэх нь илүү өгөөжтэй 2016-06-21

Өнөөдөр сонин 2016/06/21 №144

Олон түмэнд Хасын Ганхуяг (ХасБанкны үүсгэн байгуулагч Чулууны Ганхуяг) гэж алдаршсан эдийн засагч, банкираар манлайлуулсан залуу хамт олон Монголын анхны мэргэжлийн хөрөнгө оруулалтын компани болох Ард Санхүүгийн Нэгдэл ХК-ийн дээвэр дор нэгдэн, идэвхтэй үйл ажиллагаа явуулж, 700 гаруй хувьцаа эзэмшигчийнхээ хөрөнгийг өсгөх ажлыг амжилттай өрнүүлж байгаа билээ. Бид тус байгууллагын Хөрөнгө оруулагчийн харилцаа хариуцсан менежер Б.Тамиртай ард иргэд хуримтлалаараа хэрхэн ашигтай хөрөнгө оруулалт хийж, ашгаа хүртэх боломжтой талаар уулзаж ярилцлаа.

Танай байгууллагын сүүлийн үеийн үйл явдал, үйл ажиллагаатай танилцахаас өмнө өөрийг тань уншигчдадаа танилцуулах бодолтой байна. Та Ард Санхүүгийн Нэгдэлд ажиллаад удаагүй байгаа хэдий ч ѳнгѳрсѳн долоо хоногт Хѳрѳнгѳ Оруулагч Үндэстэн ХК-ийн Гүйцэтгэх захирлын албан тушаалд томилогджээ. Баяр хүргэе.

Баярлалаа. Юуны түрүүнд Танай уншигчдад болон хамт олонд нартай, хуртай зуны ѳдрүүдийн мэндийг хүргэе. Манай байгууллагад ѳрнѳж буй үйл явдлуудын талаар сонирхон, биднийг урьсанд талархаж байна. Намайг Билэгтийн Тамир гэдэг, би Санхүү эдийн засгийн дээд сургуулийг Банк, санхүүгийн удирдлагаар тѳгссѳн юм. Оюутан байхдаа ХасБанкинд дадлага хийж байхаасаа эхлэн Ганхуяг захирлын ажлын арга барилыг нь сонирхон, хүндэлж ирсэн. Ѳнгѳрсѳн оны сүүлээр Хѳрѳнгѳ Оруулагч Үндэстэн гэх фэйсбүүк хѳдѳлгѳѳн ѳрнѳж эхэлснээс хойш Ард Санхүүгийн Нэгдэлийн үйл ажиллагааг ихэд сонирхон, оролцох хүсэлдээ автан ѳѳрийгѳѳ санал болгосон ба миний аз таарснаар энэ том айлын нэг хэсэг болсондоо баярлаж, бахархаж явдаг. Ард Санхүүгийн Нэгдэлийн онцлог нь чадварлаг залуу багтай, Монголдоо анхны гэж хэлж болох мэргэжлийн хѳрѳнгѳ оруулалтын компани бѳгѳѳд хүний нѳѳцдѳѳ боломж олгож, үнэлж, дэмжиж ажилладаг нь тод харагддаг. Үүний нэг илрэл бол ѳнгѳрсѳн долоо хоногт компани өөрсдийн ажиллагсаддаа урамшуулал хэлбэрээр хувьцаа тараасан явдал. Энэ нь Ард Санхүүгийн Нэгдэлээс энэ оны гуравдугаар сарын 31-ний ТУЗ-ийн хурлаар гаргасан ажиллагсаддаа компанийн нийт хувьцааны 10%-ийг 4 жилийн хугацаанд хуваарилах шийдвэрийн биелэлт байсан юм. Хѳрѳнгѳ оруулагчийн харилцаа хариуцсан менежер гэх албан тушаал монголын компаниудад тэр болгон байдаггүй. Энэ албан тушаалд 6 сар гаруй ажиллахдаа хувьцаа эзэмшигчдийнхээ эрх ашгийг хамгаалах, мэдээллээр хангах, шинэ хѳрѳнгѳ оруулалт татах зэрэгт хариуцлагатай хүчин зүтгэж, удирдлагадаа үнэлэгдэн ѳнгѳрсѳн Баасан гарагт Хѳрѳнгѳ Оруулагч Үндэстэн ХК-ийн Тѳлѳѳлѳн Удирдах Зѳвлѳлийн хурлаар Гүйцэтгэх захирлаар сонгогдож, томилогдлоо. Хѳрѳнгѳ Оруулагч Үндэстэнд нэгдсэн 700 гаруй хувьцаа эзэмшигчийнхээ хѳрѳнгийг удирдаж ѳсгѳх үүрэгтэй энэ хүндтэй, хариуцлагатай ажлыг гүйцэтгэхдээ Тѳлѳѳлѳн Удирдах Зѳвлѳлтэйгээ хамтран хѳрѳнгийн зах зээлийг олон түмэнд ойртуулж ажиллах болно.

Ард Санхүүгийн Нэгдэл сүүлийн үед маш идэвхитэй үйл ажиллагаа явуулж, үүнийгээ ч олон нийтэд их нээлттэй тайлагнан ажиллаж байгаа. Танай компани энэ он гараад ямар амжилтууд гаргасан, ямар тѳслүүд дээр ажиллаж байгаа талаар танилцуулна уу? Мѳн эдгээр ажлууд Монголын эдийн засагт ямар хувь нэмэртэй байх вэ?

Бид он гарсны дараа Хѳрѳнгѳ Оруулагч Үндэстэн хѳдѳлгѳѳнѳѳ албан ёсны болгож хаалттай хувьцаат компанийн нэр дор өрнүүлж, Чингис хааны аравтын системээр хувьцаа эзэмшигч нараа зохион байгуулалтанд оруулж, Тѳлѳѳлѳн Удирдах Зѳвлѳлѳѳ хамгийн ардчилсан байдлаар сонгож, эхний хѳрѳнгѳ оруулалтуудаа Засгийн газрын үнэт цаас, Монгол Шуудан ХК зэрэг санхүүгийн хэрэгслүүдэд хийснээр 5 дугаар сарын 26-ны байдлаар хувьцаа эзэмшигч нарынхаа хѳрѳнгийг 60 хувиар ѳсгѳѳд байна. Манай ТУЗ Хѳрѳнгѳ Оруулагч Үндэстэн ХК-ийг Жинст Увс ХК-тай нэгтгэх түүхэн шийдвэр гаргаж Монголын Хѳрѳнгийн Бирж дээр хувьцаагаа чѳлѳѳтэй арилжаалдаг компани болохоор боллоо. Ард Санхүүгийн Нэгдэлийн хувьд бид Ард Даатгал ХХК-ийн жижиг хувьцаа эзэмшигч нартайгаа харилцан ашигтай хэлэлцээр хийснээр тус компанийн эзэмшлээ 55 хувиас 85 хувь болгож чадлаа. Мѳн бид 21 жилийн турш үйл ажиллагаагаа явуулж буй, Монголын анхны үнэт цаасны компаниудын нэг болох Алтан Хоромсог ҮЦК-ийг худалдан авч, Ард Секюритиз ҮЦК-тай нэгтгэх хүсэлтээ СЗХ-нд ѳгѳѳд байна. Энэ нэгдлийн үр дүнд Ард Секюритиз 46,000 гаруй харилцагчтай Монголын томоохон ҮЦК болох юм. Үүнээс гадна бид хоёр хѳрѳнгѳ оруулалтын сан байгуулахаар ажиллаж байна. Эдгээр нь Монголын анхны олон нийтийн тэтгэвэрийн сан ба манай санхүүгийн бус активуудыг нэгтгэсэн «ИАйТи» хувийн хѳрѳнгѳ оруулалтын сан юм. Манай Хѳдѳѳгийн бичил санхүүгийн хѳгжлийг дэмжих холбооны хоёр жилд нэг удаа зохион байгуулагддаг чуулган энэ сард амжилттай хийгдэж, манай орны ѳнцѳг булан бүрээс хүрэлцэн ирсэн 100 гаруй ХЗХ-ны удирдлагууд холбоогоо улам ѳргѳжүүлж ажиллахаар болоод байна. Энэ бүх ажлуудын үр дүнд Монголын хѳрѳнгийн зах зээл идэвхжих учиртай. Улмаар иргэдэд эдийн засгийн ашиг хүртээж эхлээд байна. Иргэд хэрэглэгч бус ѳмчлѳгч болж эхэлж байна. Энэ бол урт хугацааны туршид эдийн засагт эерэг нѳлѳѳ үзүүлэх ѳѳрчлѳлт юм.

Энгийн иргэд хѳрѳнгийн зах зээл, хувьцааны тухай төдий л сайн мэдээлэлтэй байдаггүй. Гэвч танай Хөрөнгө Оруулагч Үндэстэн ХК-д 700 гаруй хүн хөрөнгө оруулсан байна. Үүний анхны хөшүүрэг хуучин хэвлэлийн үйлдвэрийн байр, газрын тендерт иргэд нэгдэн оролцох явдал байсан. Хөрөнгө оруулагчид танай ямар өөр давуу талыг харж, сонгодог вэ?

Миний бодлоор Ард Санхүүгийн Нэгдэл, Хѳрѳнгѳ Оруулагч Үндэстэнд хѳрѳнгѳ оруулаад буй 1400 гаруй иргэд, аж ахуйн нэгжүүд юуны түрүүнд манай түүхэнд тэмдэглэгдсэн хувьцааны 140-705 хувийн жилийн дундаж ѳгѳѳжийг бодитоор мэдрэхийг хүсдэгийн зэрэгцээ мэргэжлийн чадварлаг баг, ил тод засаглалыг үнэлдэг. Үүний нэг жишээ нь бид жил бүр тайлангаа хэвлэмэл байдлаар хувьцаа эзэмшигч нартаа тараадаг тѳдийгүй улирал бүр хэвлэл мэдээллийн хэрэгслээр ил тод тайлагнадаг. Цаашид банк санхүүгийн нэгдэл болох том зорилго маань үндэсний хѳрѳнгѳ оруулагч ба хувь иргэн хѳрѳнгѳ оруулагч нарын сонирхлыг ихэд татдаг гэхэд хилсдэхгүй.

Хөрөнгө Оруулагч Үндэстэний зорилго нь банк болох гэж тодорхойлогдсон байгаа. ХасБанкийг үүсгэн байгуулж, Монголын топ 4 банкны нэг болгосон Ч.Ганхуяг захирал тэргүүтэй энэ үйл ажиллагаа амжилтанд хүрнэ гэдэгт эргэлзээ төрөхгүй байна. Гэвч гуравхан сая хүн амтай монголчуудад одоогоор 14 арилжааны банк байна. Танайх ямар банк байгуулж, ямар төрлийн хэрэгцээг нь хангах төлөвлөгөөтэй байна вэ? Энэ бүхэн ард иргэдийн санхүүжилтээр бүтнэ гэсэн үг үү?

Тийм, энэ бол үнэхээр хувьсгал гэж хэлж болохоор банкны ардчилал байх болно. Бид бүгдээрээ банкаар ѳдѳр тутам үйлчлүүлж тѳлбѳр тооцоо гүйцэтгэх, зээл авах, хадгаламж байршуулах зэргээр ашигладаг. Нѳгѳѳ талдаа банк, санхүүгийн салбар хамгийн тогтвортой ѳсѳлттэй, ашигтай салбар гэдгийг хэн бүхэн мэддэг. Харин энэ ашиг, ѳгѳѳжийг яагаад үйлчүүлэгч, ард иргэд авч болохгүй гэж? Үүнийг л бид банкны ардчилал гэж хэлээд байгаа юм. Ард түмэндээ үйлчилдэг ард түмний эзэмшлийн банкыг байгуулах зорилгодоо бид тун удахгүй хүрнэ гэдэгтээ бүрэн итгэлтэй байгаа. Ард иргэд ч энэ санаачлагыг дэмжин олноороо оролцож байгаа нь бидэнд маш их урам ѳгч байгаа. Манай Банк нь FinTech банк буюу дэвшилтэт технологи дээр суурилсан, зах зээл дээр байгаа дэд бүтцийн боломжуудыг ашиглан үр ашигтай үйл ажиллагаа явуулдаг, олон салбартай, ATM дээр түшиглэсэн банкны уламжлалт хэлбэрээс татгалзсан тийм л банк байх болно.

Хѳрѳнгѳ Оруулагч Үндэстэн ХК Жинст Увс ХК-тай нэгдэснээр Монголын Хѳрѳнгийн Бирж дээр гарах шийдвэр гаргасан байна. Энэ утгаар Монголд анх удаагаа мэргэжлийн хѳрѳнгѳ оруулалтын компани нээлттэй арилжаалагддаг болох гэж байна. Нэгж хувьцааны нийтэд санал болгож буй үнээ 1250₮ болгож, хѳрѳнгѳ оруулах доод хэмжээгээ 300,000₮ болгож бууруулсан гэдгээ зарлалаа. Засгийн Газар 300,000₮-ѳѳр Эрдэнэс Таван Толгой ХК-ийн иргэдэд хуваарилсан 1,072 ширхэг хувьцааны 30 хувийг буюу 322 ширхэгийг авахтай холбоотойгоор та нарт гар дээрээ сул мөнгө авсан хүмүүс маш их хандаж байгаа байх. Тэдэнд нэн түрүүнд юуг зөвлөж байгаа вэ?

Бидний харж байгаагаар иргэд энэ боломжийг ашиглан ѳѳрт ноогдсон эх орны хишгээ “чулуу” болгох шаардлагатай. Бид Эрдэнэс Таван Толгойн хувьцааг буцаан худалдан авах нѳхцѳлтэйгээр зарах боломж бүрдэж буй болохоор бэлэн мѳнгийг зах зээл дээр гаргаж инфляцийг ѳсгѳж, эдийн засагтаа сѳрѳг нѳлѳѳ үзүүлэхгүйгээр манайх шиг идэвхитэй үйл ажиллагаа явуулж буй компаниудад хѳрѳнгѳ оруулж, мѳнгѳѳ ѳсгѳх боломж байна гэдэг байр суурьтай байгаа юм.

Хѳрѳнгѳ Оруулагч Үндэстэн ХК Монгол Шуудан ХК-ийн хувьцаа эзэмшигч болсон, мөн Ард Даатгал ХХК-д хѳрѳнгѳ оруулахаар боллоо. Ингэснээр Монголын ард иргэд анх удаагаа үйлчлүүлдэг байгууллагынхаа хувьцаа эзэмшигч нь болох боломж бүрдэж байна. Хөрөнгө Оруулагч Үндэстэн ХК-д хөрөнгө оруулсан хүмүүс дээрх хоёр байгууллагын ашгаас хэрхэн хүртэх вэ?

Бид барууны хѳрѳнгийн зах зээл нь ѳндѳр хѳгжсѳн улс орнуудын жишгээр хувьцаа эзэмшигчид ногдол ашгаас бус хувьцааны үнэлгээний ѳсѳлтѳѳс ашгаа хүртэх нь зүйтэй гэсэн үүднээс хандаж байгаа. Эдийн засгийн тооцооллоор энэ нь хувьцаа эзэмшигч нарт илүү ашигтай юм. Тийм ч учраас эдгээр компаниудын үнэ цэнэ, ашигт ажиллагаа нь ѳссѳнѳѳр хувьцаа эзэмшигчдийн хѳрѳнгѳ оруулалт ѳсѳх учиртай юм. Бид хувьцаа эзэмшигч нарынхаа ѳгсѳн эрхийн дагуу үүнд л анхаарч ажилладаг. Монгол Шуудан ХК-ийн гүйцэтгэх удирдлага биднийг бизнес тѳлѳвлѳгѳѳ боловсруулах ажлын хэсэгт урьж оролцуулж байгаа нь бидэнд улам их боломж олгож байна. Мѳн бид Английн инноваци дээр суурилсан дэлхийн дэвшилтэт хаягжилтийн системийг зохион бүтээгч “what3words” компанийг Монгол Шуудан компанийн удирдлагад танилцуулснаар Монголын ѳнцѳг булан бүрт тархан амьдардаг нүүдлийн соёлтой ард түмнээ хаягтай болгох, тѳрийн үйлчилгээ, бараа бүтээгдэхүүн, захиа, шуудан илгээмж зэргийг саадгүй хүлээн авах боломжийг бүрдүүлэхээр болоод байна. Энэ тухай дэлхийн томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслүүд (Forbes, The Guardian, Foreign Policy, ABC News, CnetQuartz гэх мэт) уралдан бичиж байгаа нь бидний хамтын амжилтын эхлэл юм. Тун удахгүй Forbes сэтгүүлийн технологийн мэдээний багийнхан Монголд ирж, долдугаар сарын 1-нд албан ёсны нээлтээ хийх “what3words” технологийн монгол хувилбарын нэвтрэлтийн тухай гол сэдэв бүхий материалыг бэлтгэхээр болоод байгаа юм. Түүнчлэн Ард Санхүүгийн Нэгдэл нь Монгол Шуудан ХК-г стратегийн чухал хѳрѳнгѳ оруулалт гэж харж байгаа ба ѳѳрийн эзэмшилээ нэмэгдүүлэх тал дээр холбогдох хэлэлцээрүүдийг хийж байгааг онцлох нь зүйтэй болов уу.

Олон хүний ашиг, сонирхлыг нэгтгэсэн танайх шиг байгууллага нийгмийн хариуцлагадаа анхаарал хандуулдаг нь дамжиггүй байх?

Тэгэлгүй яахав. Бид нийгмийн хариуцлагатай хамт олон байхаа ямагт ухамсарладаг.Тиймдээ ч урлаг соёл, спорт, хүмүүнлэгийн арга хэмжээнүүдийг ѳѳрсдѳѳ санаачилдаг, энэ төрлийн арга хэмжээнүүдийг дэмжин оролцдог. Дотоодын болон гадаадын олон тэмцээн уралдаанд эх орныхоо нэр хүндийг өргөж явдаг 2016 оны Пара олимпийн эрх авсан тамирчид ч манай байгууллагад бидэнтэй мөр зэрэгцэн ажилладаг. Бид жил бүр Эх үрсийн баяраар хѳгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн 29-р тусгай дунд сургуулийн багш, сурагчдад гарын бэлэг, хандив ѳгдѳг. Спортын хувьд ѳсвѳрийн заалны хѳлбѳмбѳгийн тэмцээн “Дуулиан 2020”, үндэсний бѳхийн “Чингэлтэй хайрханы хишиг барилдаан” зэргийг олон жил дэмжин ажиллаж байна.

Цаашид хийхээр тѳлѳвлѳсѳн ямар ажлууд байгаа вэ?

Эрдэнэс Таван Толгой ХК-ийн 322 ширхэг хувьцаагаа 300,000 төгрөгѳѳр зараад Ард Санхүүгийн Нэгдэл ХК, Хѳрѳнгѳ Оруулагч Үндэстэн ХК нарт хѳрѳнгѳ оруулах хүсэлтээ илэрхийлээд буй 200 гаруй иргэний гүйлгээнүүдийг чирэгдэлгүй гүйцэлдүүлэх тал дээр Ард Секюритиз бусад томоохон ҮЦК нартай хамтран шийдлүүд гаргаж байна. Ард Санхүүгийн Нэгдэл ХК нь гурван томоохон хѳрѳнгѳ оруулагчтай хэлэлцээр явуулж байна. Энэ гурав нь Тѳлѳѳлѳн Удирдах Зѳвлѳлд орох, компанийн дор хаяж 10 хувийг эзэмших болзлыг хангаж буй томоохон үндэсний компаниуд юм. Бид олон нийтийн санхүүгийн боловсролд нэмэр болох үүднээс хэрхэн хѳрѳнгийн зах зээл, хувьцаанд хѳрѳнгѳ оруулах боломжийн талаар цуврал видео хичээл хийхээр зэхэж байна. Үүнийгээ бас инфографик хэлбэрээр дүрсжүүлээд гаргаж байх болно. Түүнчлэн бид Монголын эдийн засгийн форумтай эн зэрэгцэхүйц “Хѳрѳнгѳ Оруулагч Үндэстэн” форум, бизнес яармагийг энэ намар зохион байгуулах болно. Мөн Монголын хѳрѳнгийн зах зээлийн тоглогч, сонирхогчдын мэдээлэл солилцох, хамтран шийдэл, санаачлага гаргах платформ болох учиртай, ѳѳрсдийн санаачилсан “IPO” клубын үйл ажиллагааг улам идэвхжүүлнэ. Хамгийн гол ажил бол мэдээж Хѳрѳнгѳ Оруулагч Үндэстэн ХК-ийг Монголын Хѳрѳнгийн Бирж дээр гарч, арилжаа нээгдсэнийг билэгдэх хонхыг дугааргах явдал юм.

Танайх олон том ажил тѳлѳвлѳсѳн юм байна. Дэлгэрэнгүй ярилцлага ѳгсѳнд баярлалаа. Та бүхний ажилд амжилт хүсье.

Баярлалаа. Та бүхэнд мѳн адил амжилт хүсье. Хүчтэй. Хамтдаа.