by

БНАСАУ-ЫН ХАРВАСАН ПУУЖИН ЯПОН УЛСЫН ГАЗАР НУТАГ ДЭЭГҮҮР ӨНГӨРЧЭЭ 2017-08-31

2017-08-30
БНАСАУ мягмар гарагийн өглөө дахин нэг баллистик пуужин туршсанаар Пхеньян болон АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын хооронд үүсээд байсан нөхцөл байдлыг улам хурцатгалаа. Тэрхүү харвасан пуужин Японы газар нутаг дээгүүр өнгөрөн номхон далайн зүүн эргийн Хоккайдо арлаас 1200 гаруй км-ийн зайд унасан төдийгүй ямар нэгэн эрсдэл учруулаагүй болохыг тус улсын Ерөнхий сайд Шинзо Абэ мэдэгдсэн байна. Үүнээс гадна баллистик пуужин газарт унах үедээ гурван хэсэг болон задарсныг “NHK” телевиз онцолсон байна. Тус улсын Ерөнхий сайд Шинзо Абэ АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай утсаар холбогдож, 40 минутын турш санал солилцжээ. Улмаар АНУ-тай хамтран БНАСАУ-д үзүүлэх шахалтаа нэмэгдүүлэхийг харилцан хүлээн зөвшөөрчээ. Үүний дараа тэрбээр НҮБ-д хандан Аюулгүйн зөвлөлийг шуурхай хуралдуулах тухай хүсэлт тавьсан байна.


www.bloombergtv.mn