by

БНАСАУ-ЫН ХАКЕРУУД БНСУ-ЫН БАТЛАН ХАМГААЛАХЫН БАРИМТ БИЧГҮҮДИЙГ ХУЛГАЙЛСАН БАЙЖ МАГАДГҮЙ ГЭВ 2017-10-10


БНАСАУ-ын хакерууд БНСУ-ын батлан хамгаалахын нууцын зэрэглэлтэй баримт бичгүүдийг хулгайлсан байж магадгүй гэж эх сурвалж мэдээллээ. БНСУ-ын хэвлэлийнхний мэдээлснээр, Пхеньяны эсрэг авч хэрэгжүүлэхээр төлөвлөж байсан АНУ болон БНСУ-ын дайны төлөвлөгөө тэргүүтэй нийт 235 гигабайт хэмжээ бүхий батлан хамгаалахын баримт бичиг үүнд багтсан байна. Умардын хакерууд өнгөрсөн оны дайны төлөвлөгөөг хулгайлсан гэдгийг Сөүлийн эрх баригч Ардчилсан намын хууль тогтоогч И Чол Хи анх мэдээлжээ. Хэдий тийм боловч БНСУ-ын Батлан хамгаалах яам тайлбар өгөхөөс татгалзсан төдийгүй одоогоор мэдээллийг баталгаажуулаагүй байгаа юм.
http://www.bloombergtv.mn